Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
О.Магнай: АН иргэн Г.Доржзодовыг өнөөдрөөс эхэлж улс төрийн хамгаалалтад авч байна

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар болоод Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын мэтгэлцээнд оролцох эсэх талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Сонгуулийн хариуцлагатай энэ үед улам эрээ цээрээ алдаж иргэн Г.Доржзодовыг илтэд хууль бусаар баривчлан хэлмэгдүүлэхээр улайрч байгаа явдал нь 1990 онд бидний хийсэн Ардчилсан хувьсгалын үнэт зүйл рүү хийж буй дайралт гэж дүгнэхэд хүргэлээ. МАН-ын удирдлагууд, тэдний гар хөл болсон хууль хүчний байгууллагуудын Ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн энэхүү хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг АН-ын зүгээс хариуцлагатайгаар шаардаж байна.
Иргэн Г.Доржзодовыг АН өнөөдрөөс эхэлж улс төрийн хамгаалалтад авч байгаагаа мэдэгдэхийн хамт түүний болон гэр бүлийн аюулгүй байдалд гарсан ямарваа нэгэн үйлдлийн хариуцлагыг эх баригч МАН болон тэдний гар хөл болсон хууль хүчний байгууллага хариуцах болно гэдэг мэдэгдлийг АН-аас гаргаж байна.
Хоёрдугаарт, Монголын телевизүүдийн холбоо гэж байгууллага маргааш буюу 17-нд мэтгэлцээн зохион байгуулъя, нэр дэвшигч нарыг оролцооч ээ гэсэн телевизийн реклам явуулж байх шиг байна. МҮОНТ мөн адил энэ сарын 24-ний өдөр улс орон даяар мэтгэлцээн явуулна гэх суралчилгааг өөрийн эфирээр явуулж байна. Манай намын хуучны байр суурь хэвэндээ байгаа. МҮОНТ бол эх баригчдын гар хөл. Тэр телевизээр ярих шаардлага байхгүй. Харин энэ сарын 24-ний өдөр бид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатар нарыг Монгол HD сувгаар халз мэтгэлцэхийг урьж байна. Урилгыг хүлээж авч ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

0 Сэтгэгдэл