Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЖБХ: МАН-ын удирдлагууд уучлалт гуйж залруулга хийхийг шаардаж байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах гэж байсан тухай мэдээлэл хийхдээ “Хэн нэгэн жүдогийн тамирчин очоод Доржзодовыг цохиод унагачихвал М.Энхболд хүн явуулаад цохичихлоо гэдэг яриа гарна” хэмээсэн. Энэхүү мэдээлэлд олон түмэн дургүйцэж буйгаа одоо ч илэрхийлсээр. Угтаа бол 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нд аймшигт тэмцэл, мөргөлдөөн үүсч таван хүний алтан амь авч одсон үед,  Монгол хүн бүрийн сэтгэлд айдас бий болоод байсан үед жүдогийн тамирчин олимпын алтан медаль авснаар Монгол Улсад эв нэгдэл авч ирснийг хүмүүс мартаагүй, мартах ч үгүй. 

Ямартай ч энэ мэдээлэлтэй холбогдуулж хэдхэн минутын өмнө Монголын жүдо бөхийн холбооныхон хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар юу яригдсаныг тоймлон хүргэе.

“Х.Баттулга бол Монголын анхны олимпын аваргыг төрүүлж, жүдо бөхийн спортыг дэлхийн түвшинд гаргасан амжилттайгаар удирдаж яваа хүн. Харамсалтай нь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын удирдлагуудын албан тушаалын наймааны хуйвалдааны бичлэгийг олон нийтэд ил болгосон иргэн Г.Доржзодовтой холбогдуулан мэдээлэл хийхдээ “Хэн нэгэн жүдогийн тамирчин Г.Доржзодовыг цохиод унагачихлаа гэж бодвол” гээд олон нийтэд мэдэгдсэн. Д.Амарбаясгалан улс төрийн зорилгоор жүдо бөхийн тамирчдыг хүн зоддог, танхай, балмад үйл ажиллагаа явууллаа гэж гүтгэн доромжиллоо. Монголын төрийн эрхийг барьж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга Үндсэн хууль зөрчин иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэр дундаа жүдогийн тамирчдын нэр хүндийг улс төрийн сонгуулийн бохир үйлдэлдээ ашиглаж байгааг Монголын жүдо бөхийн холбоо, жүдо бөхийг дэмждэг олон мянган иргэдийн өмнөөс зэвүүцэн, эсэргүүцэж байна. Жүдо бөхийн тамирчид хүн цохиж унагадаг танхай итгээдүүд биш. Тамирчид маань Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нэр хүндийг дэлхий нийтийн өмнө жүдогийн татами дээр хамгаалдаг эх орончид гэдгийг МАН-ыхан та нарт хатуу мэдэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль дуусахаас өмнө МЖБХ, тамирчдаас уучлалт гуйж залруулга хийхийг МАН-ын удирдлагаас шаардаж байна. Хэрвээ энэхүү шаардлагыг хангахгүй бол жүдо бөхийн тамирчдынхаа нэр төрийг хамгаалж шүүхэд хандаж нэр төрөө сэргээлэх болно гэдгээ мэдэгдэж байна” гэв.

0 Сэтгэгдэл
МАНын МАНгарууд уучлалт гуйх хэрэгтэй. ер нь бөхчүүд гэлтгүй ард түмнийг доромжилж ханахгүй байна уу
Маш зөв. Анх сонсоход л их сонин санагдсан юм. Жүдогийнхон бол ёстой мах тасартал бэлтгэл хийж, үнэхээр гайхамшигтай амжилтыг гаргаж буй нэр төртэй улсууд шүү...
Хөлс хүч хөдөлмөрөөрөө МОНГОЛ ТӨРИЙН СҮЛДийг дэлхийн тэнгэрт мандуулж байдаг тамирчидаа гутаах эрх байхгүй Баттулга жүдо бөхийн холбоог тэргүүлсээр амжилтанд хүргэсэн хүн үүнийг нь сонгуулийн пиартай холиж хутгаж чадахгүй ээ энийг ман чи бид 3 хийдэг юм бишээ дэлхийн дэвжээн дээр олон тэрбум үзэгчид харж батлаж өгдөг юм мэдээ унш телевиз сайн хардаа намын төлөөлөгчөө
Зүйтэй, МАН-ынхан энэ ухамсаргүй, бууны нохой болсон бүдүүлэг нөхрийнхөө өмнөөс УУЧЛАЛ гуйх ёстой........
Хамгийн их уншсан