ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Хөтөлийнхөн үйлдвэрлэлийг дэмжигч Ерөнхийлөгч хүсч буйгаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Монгол орноо нар зөв тойрон, 21 аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа билээ. Тэгэхдээ цөөн хэдхэн сумын иргэдтэй зав чөлөө гарган уулзсаны нэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлийнхөн байлаа. Тэрбээр өчигдөр Булган, Орхон аймгийн иргэдтэй уулзсаныхаа дараа Хөтөлд хүрэлцэн очиж, иргэд, сонгогчдынхоо төлөөлөлд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Хөтөл бол Монголд байгаа цөөн хэдэн үйлдвэрлэлийн тосгоны нэг. Цемент, шохойн, төмөр бетон дэр болоод гангийн үйлдвэр ч бас бий. Дээрээс нь гурил буудайн үйлдвэртэй бөгөөд ХАА-н үйлдвэрлэл хөгжсөн тосгон юм. Тиймдээ ч үйлдвэрлэлийг дэмждэг, хийж бүтээдэг, үйлдвэрлэгчийг дэмжихийг гол зорилгоо болгосон нэр дэвшигч Х.Баттулга Хөтөл хотын иргэдтэй зориуд зав гарган уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үгээ хэлсэн юм.
Уулзалт цөөн хэдхэн минут үргэлжилсэн хэдий ч Хөтөлийнхөн түүнийг зорьж ирсэнд талархаж, дэмжихээ хэлж, үйлдвэрлэлийг дэмжигч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буйгаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл