ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Зүүнхараачууд Х.Баттулгад баян Монголын иргэдийг баян болгохыг захилаа

Өргөн уудам нутагтай Монгол Улсынхаа 21 аймгийг машинаар тойрч, иргэд сонгогчидтойгоо уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд зочиллоо. Сонгуулийн сурталчилгааны хугацаа давчуу энэ үед тэрбээр гуравхан сумаар зочилсны нэг нь Мандал буюу Зүүнхараа байлаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сум бол 27 мянган хүн амтай, Монголын хамгийн том сумын нэг юм. Дээрээс нь Зүүнхараад үйлдвэрлэгч олон байдаг. Тиймдээ ч тэрбээр Зүүнхараа хотын иргэд, сонгогчидтой уулзаж, монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэгч болж, сайхан амьдрах хэрэгтэй байгааг, баян Монголын баян иргэд байх ёстой сануулсан юм.
Харин Зүүнхараа хотын иргэд түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, уухайлж байлаа. Хэдийгээрээ уулзалт орой 20:40 цагт эхэлж, 22:50 хүртэл үргэлжилсэн ч иргэд харанхуй болсныг үл ажран АН-ын нэр дэвшигчийн хэлэх үг бүрийг анхааралтай сонсч байлаа. Мөн баян Монголын иргэдээ баян болгох зорилгоо биелүүлэхийн төлөө заавал ялахыг захисан юм.

0 Сэтгэгдэл