Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
“Луйваргүй, шударга сонгууль болох аваас Баттулга ялах нь гарцаагүй”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга “Хүчит шонхор” захаар орж иргэдтэй уулзалт хийх үеэр ийн хэлэх хүн олон байв. 9000 орчим км зам туулж, эх орноо бүтэн тойрч, хөдөө орон нутгийн иргэд, сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулаад ирсэн тэрээр өнөөдрөөс нийслэлийн есөн дүүрэг, томоохон худалдааны төв, захуудаар явж ард иргэдтэйгээ уулзаж байгаа билээ.
Өглөө МҮЭСТО-д Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчидтой уулзсан тэрээр “Бөмбөгөр” худалдааны төв хийгээд “Хүчит шонхор” захаар орж лангуу түрээслэгчидтэй уулзсан юм. Энэ үеэр уулзаж ярилцсан худалдаачид энэ удаагийн сонгууль 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр шиг үр дүн авчрах вий хэмээн эмээж буйгаа хэлж байв. Тухайлбал, “Хүчит шонхор худалдааны төвийн лангуу түрээслэгч н.Отгонбаяр “Үнэнийг хэлэхэд айж байна Эрх баригч намаас нэр дэвшигч асар их хөрөнгө мөнгө зарж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрийн амыг барилаа. Үүгээр ч зогсохгүй төрийн албыг тэр чигт нь бараа таваар мэт наймаалцлаа шүү дээ. Ийм хүч тэнцвэргүй өрсөлдөөний үр дүн ямар байхаас хамаарч ард иргэд босохгүй гэх газаргүй. Төр нь дахиад иргэд рүүгээ буу шагайж, гох дарахгүй гэх газаргүй, айж байна” хэмээсэн юм.
“Хүчит шонхор” захаар орж иргэдтэй биечлэн уулзсан нэр дэвшигч Х.Баттулга ч тэдэнтэй санал нэг байгаа хэлж байв. Тэрбээр “Та бүхний хэлдэг үнэн. Өнөөдөр бараг бүх л телевизийн суваг, сайт, сонин сэтгүүлүүд нэг талд ажиллаж байна. Ийм шударга бус байдлыг Монголын ард түмэн удаан тэвчсэн. Ердөө есхөн жилийн өмнө таван сайхан залуу үүний эсрэг сөрж зогссоныхоо төлөө алтан амиа алдсан” гэв.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн штаб
0 Сэтгэгдэл