Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Д.Оюунхорол сайд аялал жуулчлалын төв байгуулах, мэргэжилтэн, оюутан солилцох асуудлаар БНХАУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт маргааш Улаан-Үд хотноо эхэлнэ. Энэ хүрээнд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Төлөөлөгчдийг Д.Оюунхорол сайд хүлээн авч уулзаад “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны хүрээнд хил орчмыг хөгжүүлэхээр Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын 2017 оны уулзалт маргааш Улаан-Үд хотноо үр дүнтэйгээр эхэлнэ гэж найдаж байна. Ирэх сарын 22-нд Монгол Улсад Монгол, Хятадын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах өдрүүд болно. Монгол Улс хөрш орнуудтайгаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн тод жишээ нь “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэн орсон явдал юм. Тиймээс манай улсын зүгээс БНХАУ-тай аялал жуулчлалын төв байгуулах, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх, солилцох тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байна” хэмээлээ.
Үүний хариуд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао “Монгол Улстай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. ”Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооноос гаргаж буй шийдвэрүүд Монгол, Хятад, Орос гурван улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгнө гэдэгт найдаж байгаа. Энэхүү уулзалтаас гаргасан шийдвэр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шийдвэрт нөлөөлөхүйц байна гэдэгт итгэж байна. Хятад улс “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд ирэх 9 дүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэлхий нийтээр аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцахаар болсон. Энэхүү томоохон хэмжээний уулзалтаар тухайн улс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд сурталчлах боломж олдох юм. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол таныг энэхүү дэлхийн аялал жуулчлалын салбарынхан хуран чуулах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл