Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа

Нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр /2017.06.22/ Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо, Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа. Эдгээр холбоодын зүгээс гурван нэр дэвшигчтэй уулзах хүсэлт тавьсан. Мөн иргэд сонгогчидтой хийж буй уулзалтууддаа дохионы хэлний хэлмэрч байлцуулах саналыг ч тавьсан юм. Тэдний хүсэлтийг нэр дэвшигч Х.Баттулга хүлээн авч, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлчүүдтэй хийж буй уулзалтууддаа дохионы хэлний хэлмэрчдийг ажиллуулах болсноор сонсголын брэхшээлтэй иргэд түүний мөрийн хөтөлбөртэй танилцах боломжтой болоод байгаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад оролцогсод “Бид улсаас тэтгэмж өгөөч гэж гуйдаггүй, ажлын байр л хүсдэг. Олон нийтийн дунд ч тэр, төр засаг нь ч тэр биднийг ялгаварлан гадуурхах хандлага маш их байдаг. Жишээлбэл, пара олим зэрэг уралдаан тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад улсаас шагнал урамшуулал, гавъяа цол олгодог. Гэтэл зөвхөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд зохиогддог олимпийн наадамд манай иргэд амжилттай оролцоод ирэхэд төр засаг нь үл тоомсорлодог" хэмээн санал хүсэлтээ илэрхийллээ. Нэр дэвшигч Х.Баттулга “Надад хөгжлийн бэрхшээлтэй найз нөхөд бий. Тиймээс та бүхний нөхцөл байдлыг ойлгож байгаа. Бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Мөрийн хөтөлбөрт хоёр том заалт тусгасан байгаа.” гэв.

Нэр дэвшигчийн “Хүчирхэг Монголын төлөө” мөрийн хөтөлбөрийн 2.6.3-т “... хөгжлийн бэрхшээлтэй иргэдин хүүхдийг дэмжих, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяалал харгалахгүйгээр цэцэрлэг, сургуульд хамруулах, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, Цалинтай ээж” зэрэг ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах, 2.3.5-т “ ... эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлогыг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах” хэмээн заасан байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан