ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Өмнөговийн цагдаа нэр дэвшигч С.Ганбаатарыг байцаана гэж шаарджээ

МАХН-ын сонгуулийн штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж “МАНАН бүлэглэл хуулийн байгууллагыг гартаа оруулчихаж, тэднээр хууль бус үйл ажиллагаа хийлгээд явж байна” хэмээн ярив.
Учир нь, өчигдөр Дундговь аймагт МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сурталчилгааны ажлыг хийдэг залууг цагдаа нар машиндаа суулгаад хэдэн төгрөгийн цалин авдаг, хэд хоног явж байна, хаа хаана очив, одоо хаана очих вэ гэх зэргээр байцаалт авчээ. Мөн хоёр жолоочийнх нь үнэмлэхийг шалгана гэх нэрийдлээр хуурч авч яваад цагдаагийн байгууллага дээр очиж байцаалт авсан байна.
Түүгээр ч зогсохгүй Өмнөговь аймагт очих үеэр нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатараас тус аймгийн цагдаагийн мөрдөн байцаах тасгийн байцаагчид байцаалт авна гэж шаарджээ. Ийн байцаалт авах шалтгаанаа дээрээс ирсэн үүрэг даалгавар гэж тайлбарлаж, бидэнд их хэцүү байна хэмээн учирлажээ.

0 Сэтгэгдэл