Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбаатар: Баттулга 250 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд надаас зэвтэй хадаас ч аваагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өчигдөр төрж өссөн Хан-Уул дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Энэ үеэр архелогич Д.Эрдэнэбаатарын хэлсэн үгнээс онцлов.

Монгол түмний төрт ёсны түүх тэртээ 2208 жилийн өмнөөс эхтэй хэмээн түүхчид үздэг. Тэгвэл археологич Д.Эрдэнэбаатар эл он тооллыг дахин 2000 мянган жилээр урагшлуулах боломжтой хэмээн үзэж байна. 2010 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Балгасын тал хэмээх газраас 2200 гаруй жилийн тэртээх Хүннүгийн үеийн язгууртуудын булшийг илрүүлсэн тэрээр Гол модны булш хэмээн алдаршсан археологийн үнэт олдвороо судлан шинжлээд ийм дүгнэлтэд хүрчээ. Өдгөө дэлхий дахины нүдийг хужирлаж буй Гол модны булшийг малтан судлахаар олон жил судалгаа шинжилгээ хийсэн тэрээр хөрөнгө санхүүгээр гачигдахын эрхэнд тухайн үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгад хандаж, малтлага хийх тухайгаа танилцуулж, дэмжлэг хүссэн байдаг. Хариуд нь Х.Баттулга “Тэгэж байгаад дуудаж уулзъя” гээд гаргасан бөгөөд малтлага хийх хөрөнгө санхүү хайн эрэлд хатсан Д.Эрдэнэбаатар дуудаж уулзана гэдэг нь тийм ч итгэлгүй байж. Гэтэл долоо хоногийн дараа сайд өрөөндөө хүлээн авч, төслийг нь үзэж танилцсаны дүнд шаарлагатай 250 сая төгрөгийн санхүүжилтийг хувиасаа гарган өгчээ. Тухайн үед улсаас археологийн судалгаа шинжилгээ, малтлагын төсөв хэмээн жилд 10-15 сая төгрөг л баталдаг байсан гэдэг. Түүх, археологитой төдийлэн ойр биш улстөрч хүн 20 жилийн улсын төсөвтэй дүйх хөрөнгийг гар таталгүй өгсөн нь Д.Эрдэнэбааатар ихэд урам өгсөн гэдэг. Археологийн малтлага хийнэ гэдэг 50:50 хувийн магадлалтай, ам гарахад бэрх ажил бөгөөд малтсан газар нь хоосон байх аваас 250 саяыг салхинд хийсгэснээс ялгаагүй аж. Харин туршлагатай археологич Д.Эрдэнэбаатар 2200 жилийн өмнөх өвөг дээдсийнхээ үнэт өв соёлыг Балгасын талаас олно гэдэгтээ бат итгэлтэй байж. Тиймдээ ч Гол модны булш өдгөө дэлхий дахинд шагшигдаж байна.

Тэрээр энэ тухайд “Зүтгэл байвал зүүгээр ч худаг ухна гэдэг. Ер нь, Баттулга шиг шинжлэх ухаан, түүх, археологи, спорт гээд салбар бүрт сэтгэл гарган хөрөнгө оруулж чаддаг хүнд юу л бол юу хийх боломж байна. Энэ хүний түүх, археологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр төрт ёсны түүхэн он тооллыг ч 2000 жилээр урагшлуулах боломж олгож байна. Надад 250 гаруй сая төгрөгийн хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд ширхэг зэвтэй хадаас ч аваагүй юм шүү. Угтаа, Баттулга гэдэг хүнтэй 2010 онд л анх уулзаж байв. Түүнээс хойш өнөөдөр биечлэн уулзаж, энэ индрээс үг хэлж байна. Огт танихгүй хүнд, дээр нь өөр салбарын ажилд сэтгэл гарган туслах хүн энэ олон эрх дархтан, тэрбумтнуудын дундаас өдий болтол гарч ирсэнгүй. Тиймдээ ч Баттулга гэгч хүнийг энэ удаагийн сонгуульд дэмжинэ ээ. Нэмж хэлэхэд, улсаас археологийн малтлага судалгаад үнэхээр гар татдаг. Баттулгын надад итгэж олгосон 250 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бол археологийн шинжлэх ухааны түүхэнд хувь хүний оруулсан хамгийн анхны хөрөнгө оруулалт билээ” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан