Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: Багануур бол дагуул хот болон хөгжих бололцоотой дүүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн өлгий нутаг Гүн галуутай буюу одоогийн Багануур дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нийслэл хотоо эрчим хүч, элч дулаанаар хангах их үйлсэд гар бие оролцож, “гал алдах”-аас сэргийлж, өглөөнөөс үдэш хүртэл борви бохисхийлгүй ажилласаар ирсэн уурхайчдын хотод ийн саатлаа.

 Алслагдсан дүүргийн хувьд Багануур дүүргийн ард иргэд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зарим мэдээ, мэдээллээр дутмагбайгаа нь харагдаж байв. Тухайлбал, өдгөө өндрөө аваад буй “60 тэрбумын хэрэг” гэгчийн тухайд ойлголт муутай хүн олон байв. Түүнчлэн, нүүрсний орд газар түшиглэсэн багануурчууд өдий болтол өөдтэй хөгжиж дэвшсэнгүй хэмээн дуу нэгтэйгээр хэлж байв.
Энэ тухайд нэр дэвшигч Х.Баттулга “Багануур бол Улаанбаатар хотоос 100 гаруй км-т оршдог,төмөр зам, автозамтай, дэд бүтэц хөгжсөн дүүрэг. Мөн багануурчууд бол Улаанбаатар хотын гал голомтыг сахиж ирсэн ард түмэн. Гэтэл хэдэн жилийн өмнөх шигээ ажилгүйдэл газар авсан, ард түмний амьдрал ахуй өөдөлж дэвжсэн юмгүй сууж байна. Гагцхүү хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох нь чухал санагддаг. Угтаа хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг. Уурхайчид маань удам дамжсан хөдөлмөрч хүмүүс. Тиймээс хөгжлийн бодлогыг нь зөв, үр дүнтэй чиглүүлээд өгөхөд богино хугацаанд үрсэнгүй хөгжих боломжтой гэж хардаг. Мөн Багануур бол харьцангуй залуу хот. Тиймдээ ч цаашид дагуул хот болон хөгжиж боломж бололцоо дүүрэн байна.
Харамсалтай нь, хөгжил дэвшлийг боомилсон, ядуу сонгогчтой байх сонирхолтой хүмүүс улс төрд хувалз шиг шигдчихээд салж өгөхгүй байна. Тэр ч бүү хэл төрийн албаа ч худалдчихаад сууж байна. Энэ бүхнийг таслан зогсоож, баян газар шороотой багануурчууд сайн сайхан амьдрахын тулд эх оронч сонголт хийх хэрэгтэй байна” гэв.


Очирхүү: Хоттой хонь руу сэм гэтсэн боохойг бус жинхэнэ монгол хүнийг дэмжинэ

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыгн уулзалт, ярилцлагыг нээж Багануур дүүргийн Ардчилсан намын дарга н.Очирхүү үг хэллээ.
Ардчилсан нам үнэмлэхүй цөөнх болсон энэ үед сөрөг хүчний хар пи-ар-аас айлгүй, төрийн хар машинтай өрсөлдөж буй нэр дэвшигч Х.Баттулга танд баярлалаа. Өнөөдөр үндэсний хэмжээнд үндсэн үүрэг зориулалтаараа ажиллаж буй үйлдвэр нь хэд билээ. “Талх чихэр”, “Мах импекс” шиг үндэсний үйлдвэрлэгч хэд билээ. Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөнөөс аваад “13 дугаар зуун” цогцолбор шиг жуулчдад үзүүлж, нүүрээ тахлах бүтээн байгуулалт хийсэн нь хэн билээ.
Баттулга гэх хүн алдар гавьяагаа зарлаж тунхаглаад байдаггүй нэгэн. Энэ хүн “Зүрх хамгаалах төсөл”-ийн багийнхантай хамтран ажиллаж 627 хүүхдийг аварсан. Улс төр, урлаг соёлынхноос өгсүүлээд олон арван хүнд хөрөнгө санхүү, сэтгэл зүрхний тус дэм болж явсан. Энэ бүхнээ ил зарлаж тунхаглаад явдаггүй тийм л эгэл нэгэн. Тэр ч бүү хэл өдгөө өөрийг нь элдвээр гоочилж, гүтгэн гүжирдэж буй хүмүүст ч халуун сэтгэлээр тус болсон. Эдний нэг нь УИХ-ын гишүүн асан О.Тэмүүжин билээ. Энэ мэтчилэн миний бие нэр дэвшигч Баттулгыг 30 жилийн өмнөөс мэднэ. Самбо бөхийн шигшээ багийн тамирчин байхаас нь андахгүй. Таван удаагийн сонгуулийн түүхэнд хийсэн бүтээснээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн. Хүнлэг, энэрэнгүй, бүтээн байгуулагч гэдгээрээ ялгарах нэгэн. Тиймдээ ч би хоттой хонь руу сэм гэтсэн бооройг бус хүн шиг хүнийг, жинхэнэ монгол хүнийг дэмжиж байна. Монгол ялна, Баттулга ялна, Багануур ялна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан