Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Оюунгэрэл: Төр, улсаа 60-хан тэрбумаар үнэлсэн хүн төрийн тэргүүн болох уу


Миний бие нэр дэвшигч Баттулгаар үнэхээр бахархаж байна. Учир юу вэ гэвэл манай нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт эх орон, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, эдийн засгийн хараат байдлаас гарах, үйлдвэржих, дэд бүтцээ сайжруулах, ард түмнээ ажилтай, орлоготой болгох гээд өдгөө бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйлсийг бодитой, биелэх боломжтойгоор тусгасан байна. Нөгөө хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг харсан байх, харьцуулж уншсан байх. Тиймдээ ч яг одоо Монголд, монголчуудад Баттулгын мөрийн хөтөлбөр хэрэгтэй байна. Үүний төлөө дөрөв хоногийн дараа болох сонгуулийн өдөр Баттулгын нэрийг дугуйлах хэрэгтэй байна. Хэрэв төрөө 60-хан тэрбумаар үнэлсэн авлигын сүлжээний эцэг төрийн тэргүүнд гарчихвал юу болох вэ. Өнөөдөр төрөө, төрийн албаа худалдаж буй хүн маргааш газар шороогоо зарах бус уу.

60 тэрбумын тухай асуудлаар нөгөө нэр дэвшигч Ганбаатар ч дуугаралгүй өдий хүрлээ. Авлигачдыг хазаарлана хэмээн хоёр ч удаа төрийн тэргүүнээр сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгч маань ч дуугарсангүй. Яагаад 60 тэрбумын хэргийг монгол хүн бүр мэдэх, ухаарах, ухаж ойлгох ёстой юм гэвэл энэ бол Монгол төрийн тухай, цаашлаад тусгаар тогнолын тухай асуудал юм.
Багануур дүүрэгт л гэхэд 78 албан тушаалтныг авлигын сүлжээндээ хамруулж, сандал суудлын наймаа хийсэн байх магадлалтай. Засаг дарга, ИТХ-ын даргаас аваад “Багануур” ХХК-ийн даргаас 300 сая төгрөг, ерөнхий менежерээс нь 100 сая төгрөг татах байдлаар цөөхөн хүн амтай, алслагдсан энэ дүүргийн төрийн албыг ч үнэлжээ. Дүүргээ, төр улсаа, цаашлаад эх орон, тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсвэл Баттулгыг сонгоорой.
0 Сэтгэгдэл
Оюунгэрэлийн хамсаатын хаос төлөвлөгөөг тасалдуулах гээд зовоогоод байна уу
Хамгийн их уншсан