ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Жаргалан хотхонд огт байхгүй 48, 49 дүгээр байр бий болжээ
Иргэний нийгмийн байгууллагууд болох “Хүний эрхийн төлөө өмгөөлөгчид” ТББ, Иргэний нийгмийн 108 байгууллагын “Нэгдэн нягтрахын хүч” нэгдэл, “Залуу үе хөгжлийн түлхүүр” ТББ, “Нэг үндэс” Дэлхийн Монголчуудын зөвлөл ТББ, “Залуу лидер” хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо ТББ-ынхан хамтраад өнөөдөр иргэд, сонгогчдод хандсан уриалга, сонордуулгыг хүргэсэн юм.
Уриалгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бүртгэлийн аргаар, иргэдийн саналыг мөнгөөр үнэлэн авах аргаар луйвардах үйл ажиллагаа эрчимжиж эхэллээ. Эдийн засаг хямарсан энэ хүнд үед төрийн мөнгийг сонгуулийг худалдаж авахын тулд хайр найргүй цацаж байна. Мөнгө тараах үйл ажиллагаа хэрээсээ хэтэрч, улайм цайндаа гарч байна.
Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэдийн даатгалыг төлж, саналыг нь урьдчилан худалдаж авч байна. Тэтгэврийн нэмэгдэл олгож эхэллээ. Өмнөговь аймагт говийн нэмэгдэл нэрээр иргэдэд бэлэн мөнгө тараагаад эхэллээ. Төрийн алба хаагч хүртэл доороо хүмүүс элсүүлэн мөнгө өгч саналыг нь өгүүлэх сүлжээ, схемийг ажиллуулж эхэлсэн гэх мэдээлэл бас бидэнд ирлээ.
Бүртгэлийн луйвар хэрээс хэтэрч буй нэг жишээ гэхэд л өнөөдөр Жаргалан хотхонд амьдардаг иргэн Баярсайхан Хан-Уул дүүргийн 15 хороон дээр очиход тэдний хотхон ердөө 4-5 байртай байхад 48,49 дүгээр байр гээд шинээр байрууд үүсгээд олон тооны сонгогчдын тоог нэмсэн мэдээлэл авч баримтжууллаа.
Энэ мэтээр хотхонуудад шинээр байрууд үүсгэж ийм маягаар бүртгэлийн аргаар луйврын схемээ хэрэгжүүлж эхэллээ. Иргэдэд бэлэг сэлт өгөх, хөнгөлөлттэй зээл, тусламжинд хамруулах гэх зэргээр бүх аргыг хэрэглэж байна. Энэ баруун солгойгүй тарааж буй их мөнгийг нөхөх мөнгийг гаднаас тэр тусмаа Хятадаас зээлж, заримыг нь буцалтгүй тусламж нэрээр авч буй нь эргээд бид тусгаар тогтнол, газар шороо, эрх чөлөөгөөрөө төлөх маш том бодит аюул бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна.
Бүр Сонгинохайрхан дүүргийн гэр хороололын томоохон хэсгийг дахин төлөвлөлтийг сэргээх нэрээр Хятадын “буцалтгүй тусламж” гэгчээр хятад хороолол болгохоор зэхэж, түүгээрээ сонгуулийн шоу хийж байгааг иргэд маань ойлгож, сэрэмжлэх хэрэгтэй байна. Мөн авилга, мафи, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй их хэмжээний мөнгийг энэ сонгуульд урлаг, соёлын зарим одуудыг, хууль хяналтын байгууллагуудыг тэр чигээр нь худалдан авч, мөн иргэдийн мэдэх эрх, эрх чөлөөнд ч халдах үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Та өнөөдрийн хэдхэн төгрөгөөр маргаашийн ирээдүйгээ худалдаж болохгүй ээ. Монголчууд бидэнд алдаж мэдэх тусгаар тогтнол, ариун газар шороо, биднийг бүхнээс эрхэмсэг болгодог эрх чөлөө гэж бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна. Сонор сэрэмжтэй байгтун. Ухамсартай сонголт хийгтүн. Зүрх сэтгэлээрээ зөв сонголт хийгээрэй” гэжээ.
Иргэний нийгмийн байгууллагууд болох “Хүний эрхийн төлөө өмгөөлөгчид” ТББ, Иргэний нийгмийн 108 байгууллагын “Нэгдэн нягтрахын хүч” нэгдэл, “Залуу үе хөгжлийн түлхүүр” ТББ, “Нэг үндэс” Дэлхийн Монголчуудын зөвлөл ТББ, “Залуу лидер” хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо ТББ-ынхан хамтраад өнөөдөр иргэд, сонгогчдод хандсан уриалга, сонордуулгыг хүргэсэн юм. Уриалгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бүртгэлийн аргаар, иргэдийн саналыг мөнгөөр үнэлэн авах аргаар луйвардах үйл ажиллагаа эрчимжиж эхэллээ. Эдийн засаг хямарсан энэ хүнд үед төрийн мөнгийг сонгуулийг худалдаж авахын тулд хайр найргүй цацаж байна. Мөнгө тараах үйл ажиллагаа хэрээсээ хэтэрч, улайм цайндаа гарч байна.
Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэдийн даатгалыг төлж, саналыг нь урьдчилан худалдаж авч байна. Тэтгэврийн нэмэгдэл олгож эхэллээ. Өмнөговь аймагт говийн нэмэгдэл нэрээр иргэдэд бэлэн мөнгө тараагаад эхэллээ. Төрийн алба хаагч хүртэл доороо хүмүүс элсүүлэн мөнгө өгч саналыг нь өгүүлэх сүлжээ, схемийг ажиллуулж эхэлсэн гэх мэдээлэл бас бидэнд ирлээ.
Бүртгэлийн луйвар хэрээс хэтэрч буй нэг жишээ гэхэд л өнөөдөр Жаргалан хотхонд амьдардаг иргэн Баярсайхан Хан-Уул дүүргийн 15 хороон дээр очиход тэдний хотхон ердөө 4-5 байртай байхад 48,49 дүгээр байр гээд шинээр байрууд үүсгээд олон тооны сонгогчдын тоог нэмсэн мэдээлэл авч баримтжууллаа.
Энэ мэтээр хотхонуудад шинээр байрууд үүсгэж ийм маягаар бүртгэлийн аргаар луйврын схемээ хэрэгжүүлж эхэллээ. Иргэдэд бэлэг сэлт өгөх, хөнгөлөлттэй зээл, тусламжинд хамруулах гэх зэргээр бүх аргыг хэрэглэж байна. Энэ баруун солгойгүй тарааж буй их мөнгийг нөхөх мөнгийг гаднаас тэр тусмаа Хятадаас зээлж, заримыг нь буцалтгүй тусламж нэрээр авч буй нь эргээд бид тусгаар тогтнол, газар шороо, эрх чөлөөгөөрөө төлөх маш том бодит аюул бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна.
Бүр Сонгинохайрхан дүүргийн гэр хороололын томоохон хэсгийг дахин төлөвлөлтийг сэргээх нэрээр Хятадын “буцалтгүй тусламж” гэгчээр хятад хороолол болгохоор зэхэж, түүгээрээ сонгуулийн шоу хийж байгааг иргэд маань ойлгож, сэрэмжлэх хэрэгтэй байна. Мөн авилга, мафи, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй их хэмжээний мөнгийг энэ сонгуульд урлаг, соёлын зарим одуудыг, хууль хяналтын байгууллагуудыг тэр чигээр нь худалдан авч, мөн иргэдийн мэдэх эрх, эрх чөлөөнд ч халдах үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Та өнөөдрийн хэдхэн төгрөгөөр маргаашийн ирээдүйгээ худалдаж болохгүй ээ. Монголчууд бидэнд алдаж мэдэх тусгаар тогтнол, ариун газар шороо, биднийг бүхнээс эрхэмсэг болгодог эрх чөлөө гэж бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна. Сонор сэрэмжтэй байгтун. Ухамсартай сонголт хийгтүн. Зүрх сэтгэлээрээ зөв сонголт хийгээрэй” гэжээ.
0 Сэтгэгдэл
Судвэрдэнэ
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017.06.23























