Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболдын сурталчилгаанд тоглосон жүжигчид МАН-ын бохир ажиллагааг эсэргүүцэв


МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаанд өөрийн мэдэлгүй “тоглосон” жүжигчид “VTV”-ийг шүүхэд өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Нийгмийн сайн сайхны төлөө богино хэмжээний кино зураг авалтанд оруулья хэмээн урьж, шторк хийсэн “VTV” МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн М.Энхболдын сурталчилгаа болгон үүнийгээ ашиглаж, жүжигчдээс зөвшөөрөл ч хүсэлгүй олон нийтэд цацсан байна.


Монгол Улсын гавьяат жүжигчин У.Батбаатар, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт нарын хувьд улс төр биш уран бүтээл хийх гэж зорьж яваа биднийг хууран мэхэлж, МАН өөрсдийн бохир ажилд татан оролцуулсанд маш их харамсаж байна гэдгээ өөрсдийн фейж хуудсаар дамжуулан албан ёсоор илэрхийлэв. Мөн зохиолч У.Таванбаярын зохиолыг ашигласан тухай тэрээр “миний уран бүтээл гэж бодож оюун санаагаа зориулсан ажлыг минь ингэж бусармагаар ашигласанд тун ихээр харамсаж байна” гэж бичжээ.



0 Сэтгэгдэл
эвлүүлгийг жинхэн хийдэг гарууд байна даа
тэгж л таарна
***** muu maniin buunii nohoi, heden tugrug avch setgegdel bichij bna
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
Хамгийн их уншсан