НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Санал өгсөн хуудсаа санаатайгаар бусдад харуулбал 14 хоног баривчилна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагт орон даяар эхэлсэн. Гэвч Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл муутай байгаа иргэд саналаа баталгаажуулах гэж фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэнд саналаа өгсөн талаарх зургаа ихээр нийтлэх болов. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн Гуравдугаар дэд бүлэг буюу Сонгогч санал өгөх 92 дугаар зүйлийн 2.5-д заасан саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх, 2.6-д заасан саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах гэсэн заалтуудыг зөрчиж буй юм. Тус хуулиар бол дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн иргэн, холбогдох бусад этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулдаг.

Мөн энэхүү хуулиар аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглодог байгаа. Тус хуулийн 71.2-т Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эргүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг юм.

0 Сэтгэгдэл