НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Э.Бат-Үүл: Төрийн эрхийг худалдах гэсэн ажиллагаанд оролцсон төрийн албан хаагчидад хатуу хариуцлага тооцно

АН-ын сонгуулийн штабаас сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл өглөө. Тэрбээр “Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн хуулийг зөрчиж, хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй. Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна”гэлээ. Хэрвээ Үндсэн хуулийг зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно гэсэн юм. Энэ талаар тэрбээр “Би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдлад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцов. Хариуцлага нь маш хатуу шүү. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” хэмээлээ.

0 Сэтгэгдэл