ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
ТАСС: Монголд түүхэндээ анх удаа хоёр шаттай сонгууль болох нь

Даваа гарагт Монголд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 66,54 хувь нь оролцсон байна. “Нийт сонгогчдын ирж 66,54 хувь байгаа бол нийслэл Улаанбаатарт 67,73, хөдөө аймгуудад 65,53 хувьтай байна” гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.
Монголын орчин үеийн сонгуулийн түүхэнд ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болох нь дамжиггүй байна. Сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчээс нэг нь ч 50-иас илүү хувийн санал авч чадаагүй болохоор хоёр долоо хоногийн дараа дахин санал хураалт болох нь. Харин хэн нь хоёр дахь өрсөлдөгч байх вэ гэдэг нь эргэлзээтэй байна.
Урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга эхний шатны сонгуульд тэргүүлж байна. Харин МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд, МАХН-ын нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нар авсан саналаараа тун ойрхон 0,1 хувийн зөрүүтэй өрсөлдөж байна.
Монгол Улс Ерөнхийлөгчөө дөрвөн жилд нэг удаа сонгодог, нэг хүн энэ албан тушаалд нэг удаа л дахин сонгогддог хуультай. Өнөөгийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаж байгаа юм хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл