Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: СЕХ 35 мянган амьгүй албат бий болголоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний хувьд С.Ганбаатар, эсвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг бодсондоо бус МАХН-ын эгэл жирийн гишүүд,МАНАН бүлэгт саналаа өгөөгүй 409 мянга гаруй иргэдийн санал “Үнс” мэт хөсөр хаягдах гэж байгааг эсэргүүцэн СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр шийдлээ” хэмээн мэдээллээ.



Харин МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн шударга бус гарсан хэмээн үзэж, энэ талаар мэдээлэл хийн, СЕХ-нд хандан мэдэгдэл гаргав. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар, намын дэд дарга Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж болон түүний сонгуулийн штабынхан оролцов. Тэд  “Энэ удаагийн сонгууль шударга бус боллоо. Энэ үйл ажиллагаанд СЕХ биечлэн оролцож байгаад харамсаж байна” гэсэн юм.

МАХН-аас гаргаж буй мэдэгдэлд “Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцож, манай намаас нэр дэвшиж оролцсон С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн монголчууддаа талархал илэрхийлье. Энэ сонгууль монголчуудыг сэрээлээ. Монголчуудын сонголтоор манай нэр дэвшигч бүрэн ялсан. СЕХ нь хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна. Энэ сонгуулийн дүнг манай нам хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч үндэс байхгүй” гэжээ.
Нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүгтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тухайлбал, 35 мянган амьгүй албат шинээр бий болголоо. СЕХ-ны булхай луйврыг баримтаар нотолсон олон жишээ байна. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Эцэст нь хэлэхэд биднийг дэмжсэн сонгогч түмэндээ баярлалаа. Бид үндсэндээ ялсан" хэмээв.

Тэрбээр өөрийн фейсбүүк хуудастаа “Итгэл үзүүлэн дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа. ҮНЭН ялах болно...” хэмээн мөн бичжээ.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан