НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Хаягийн бүртгэлгүй хүнийг нэрсийн жагсаалтанд бүртгэсэн 58 тохиолдол гарчээ

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч 2017 оны 6-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллого хийх үйл явцыг ажиглаж хяналт тавьлаа. Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт, санал авах өдрийн үйл явцад хөндөлөнгийн дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгч байгаа юм. Сонгуулийн үйл явцыг ажиглахдаа Улаанбаатар хотын нийт хэсгийн хороодын 12 хувь буюу 6 дүүргийн нийт 50 хэсгийн хороонд ажилласнаа Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Б.Золзаяа мэдээллээ.
Санал хураалт дуусахад тэдний ажигласан 50 хэсгийн хорооноос 23-д нь техникийн тооллого хийсэн байна. Ажиглалтыг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ хамтран зохион байгуулжээ. Нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулсан санхүүгийн тайлангын дүгнэлт хараахан гарах болоогүй байна. Учир нь сонгууль дууссанаас хойш нэг сарын хугацаанд хийнэ. Энэ хугацаанд нэр дэвшигчид, намуудын сонгуулийн зардлын тайланг хүлээн авч аудит хийх ажээ.
Эдгээр ажиглагчийн гаргасан дүгнэлтээс сонгогчдын санал өгөх үеэр гарсан зарим зөрчлийн талаар дор өгүүлье.
-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой зөрчил гарсан. Тухайлбал, оршин суух харьяалал мөн боловч сонгогчдын нэрсийн жагсаалтанд байхгүй 18 тохиолдол гарав. Мөн тухайн хаяг дээр байхгүй хүнийг нэрсийн жагсаалтанд бүртгэсэн 58 тохиолдол байна.
-Өндөр настны өмнөөс хамт яваа хүн нь саналын хуудсыг бөглөсөн 28 тохиолдол гарав. Гэтэл түүний итгэмжлэлийг шалгаагүй байна. Мөн саналын хуудасны зураг авах, сонгогчид хоорондоо ярилцах гэсэн зөрчлүүд ажиглагджээ.
-Сонгогчийн хувьд бэхэн тэмдэглэгээг эсэргүүцсэн 45 тохиолдол байна. Мөн тэмдэглэгээ хийлгэлгүй зугтаж цагдаад баригдсан явдал гарчээ.
-Ажиглалт явуулсан хэсгийн хороодын 50 хувьд нь намын ажиглагчид, 60 хувьд нь сонгогч гомдол гаргасан. Гэвч эдгээр гомдолын 50 хувьд нь хэсгийн хорооны ажилтнууд санал гомдлыг хүлээн авч, тэмдэглэл хөтлөөгүй аж.
-Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байж. Үүнээс үүдсэн зарим хүндрэл гарчээ. Жишээ нь сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас болж 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон байна.
Мөн нийт ажигласан хэсгийн хорооны 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэл гарчээ. Учир нь сонгогчид саналын хуудсаа хавтастай нь уншуулах гэж оролдсон байна. Иймд тухайн сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарч болзошгүй байжээ.
-Сонгогч хэсгийн хороогоо мэдэхгүй андуурсан 95 болон түүнээс дээш тохиолдол гарсан.
-Зарим хэсгийн хороодод Сонгуулийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд хоосон саналын хуудас уншуулсан иргэдийг заавал аль нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөхийг шаардсан тохиолдлууд гарсан байна. Мөн сонгогч нэгээс олон нэр дугуйлах явдал байжээ.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллогын үйл явц 50 хэсгийн хороон дээр хуулийн хүрээнд өрнөж сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй” гэсэн дүгнэлт хийсэн гэлээ. Гэвч зохион байгуулалт, сонгуулийн өдрийн үйл явцын ил тод байдлыг сайжруулхад тодорхой арга хэмжээ авах шаардлага байна хэмээв.
Тухайлбал, санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд үзүүлэх дэлгэцийг бэлдсэн зэрэг хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан ч дараах дутагдлууд ажиглагдсан.
Үүнд:
-Хэсгийн 25 хувьд нь санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойр зайтай байрлуулснаас сонгогч саналаа нууцлаж өгөх боломж бага, саналын нууцлал алдагдах магадлалтай байв,
-Тэргэнцэртэй иргэдийг зорчих налуу замыг хэсгийн хорооны 68 хувьд нь урьдчилан бэлтгээгүй,
-ТББ-ын ажиглагчдыг санал авах үйл явцыг саадгүй ажиглах боломжтой орчинг 10 хувь нь бий болгоогүй байсан.
-Цахилгаан тасраагүй ба гэрэлтүүлэг, орчин сайн байсан.
-Сонгинохайрхан дүүргийн 1779 хэсэг дээр санал тоолох машин руу камер чиглэсэн байдал гарсан. Үүнийг ажиглагч сануулсан хэмээн мэдээлэв.
Санал хураах ажиллагаа хуульд заасан дагуу 07:00 цагт эхэлсэн.
Сонгуулийн тухай хуулийн 89.1-д зааснаар санал авах ажиллагааг нээх үйл явцад хэсгийн хорооны гишүүд болон ажиглагчдыг оролцуулахаас гадна сонгогчийн төлөөллийг байлгах ёстой атал ажиглалтад хамрагдсан хэсгийн 44 хувьд нь сонгогчийн төлөөллийг байлцуулаагүй.
Санал хураах ажиллагааны нээлттэй холбоотой ажиглагчдад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд авах ёстой мэдээллийг өгөөгүй тохиолдлууд гарсан. Жишээлбэл, санал тоолох төхөөрөмжийн эхлэлийн тэг тайлан буюу лог тайланг 14 хувьд нь хэвлэн өгөөгүй бөгөөд зөвхөн намын ажиглагчдад өгнө, сонгуулийн өмнөх өдөр ирж гарын үсэг зурах шаардлагатай байсан зэрэг шалтгаанаар татгалзсан байна. Мөн тухайн хэсэгт хуваарилсан саналын хуудсын индексийг тэмдэглэж авах, зөөврийн хайрцагаар авсан саналын мэдээллийг олж авахад ажиглагчдад хүндрэл учирсан.
Ажиглалтанд хамрагдсан 50 хэсгийн хорооноос 86 хувьд санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь ажиглаж болохуйц байв. Ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод байсан.
Санал хураах ажиллагаа 49 хэсгийн хороодод завсарлаагүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хэвийн явсан. Хэсгийн хороод ерөнхийдөө хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн. Зарим газарт санал тоолох төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарсан.
Хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой хүндрэлүүд тэмдэглэгдээгүй. Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж, иргэний үнэмлэхний мэдээлэлтэй тулгаж нягталж байсан. Зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна. Мөн долоовор хурууны хээ таниагүй тохиолдолд хэсгийн хороодын 90 хувь нь бусад хуруунуудыг уншуулж байсан.
Хэсгийн хороодын 78.9 хувьд нь санал тоолох үед төхөөрөмж нь эвдэрч, гацаагүй. Зарим хэсгийн хороод дээр иргэд төхөөрөмжинд саналын хуудас уншуулахдаа хавтастай нь хийсний улмаас төхөөрөмжийг гацаах, гэмтээх тохиолдол гарч эвдрэл, гэмтлийг засахад дээд тал 60 минут хүртэл хугацаа зарцуулсан. Нэг төхөөрөмжтэй нэг хэсгийн хорооны санал авах ажиллагаа завсарлахад хүрсэн байна. Журмын дагуу төхөөрөмжийн эвдрэл гэмтэл бүрт тэмдэглэл хөтлөх шаардлагатай боловч нийт хэсгийн хороодын 50 хувьд энэ тэмдэглэлийг хөтлөөгүй.
Санал тоолох төхөөрөмжинд 59 хувьд нь эвдрэл, гэмтэл гараагүй гэсэн бөгөөд гэмтэл гарсан тохиолдлуудад мэдээлийн даамал тухай бүр нь засварлаж, шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны засварлах баг ирж тухай бүр нь асуудлыг шийдвэрлэсэн.
Санал тоолох үйл явц хуулийн дагуу 22 цагт эхэлсэн. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явсан гэлээ. Гэвч зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, СЕХ-оос техникийн тооллого хийх эсэхийг хүлээсэн зэрэг шалтгаантай байжээ.
Нийт хэсгийн хороодын 95 хувь нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгч дунджаар 10-30 минутын дотор мэдээлсэн. Мөн 98 хувь нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн. Зарим хэсгийн хороо техникийн мэдлэг болон бэлтгэл хангалтгүй, зурган файлыг хуулж авах хүсэлтээ бичгээр гаргах, заавал DVD авчрахыг шаардсан тул ажиглагчид мэдээлл авч чадсангүй.
Хэсгийн хороодын гишүүдийн мэдээлэл дутмагаас хуулиар заасан тэмдэглэлүүдийг цаг тухайд нь хөтлөөгүй болон санал авахад зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны баруун дээд буланг хайчлалгүй битүүмжилсэн тохиолдол байна.
Төрийн бус байгууллагын ажиглалтыг зохион байгуулах багийн төлөөлөл 6 дүүргийн техникийн тооллого хийх хэсгийн хороодыг сугалах ажиллагаанд биеэр оролцож хөндлөгийн ажиглалт хийсэн. Ажиглалт хийсэн 50 хэсгийн хорооноос 23 хэсгийн хороо нь сугалаагаар сонгогдсон юм. Эдгээр хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзэхэд техникийн тооллого хийх үйл явц СЕХ-оос баталсан журмын дагуу нээлттэй байсан. Техникийн тооллого дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба дунджаар 3-8 цаг үргэлжилсэн.
Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй. Нэг хэсгийн хороо дээр саналын хуудас болон санал авах машины санал зөрсөн байна. Тодруулбал саналын зөрүү гарах тохиолдол, шалтгаан нь нэр дэвшигчийн өмнөх тойруулан тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолох зэргээс шалтгаалсныг тогтоосон.
Ажиглалт хийхэд зарим хүндрэл бэрхшээл учирсан. Хуулийн дагуу төрийн бус байгууллага сонгуулийг ажиглах үйл явцыг Сонгуулийн Ерөнхий хороо дэмжиж ажилласан боловч дүүргийн болон хэсгийн сонгуулийн хорооны ажилтнууд иргэний нийгмийн ажиглагчдыг бүртгэж, үнэмлэх олгохоос татгалзаж хүндрэл учруулж байлаа.
Мөн ажиглагчдад мэдээлэх шаардлагатай зарим мэдээллийг дутуу хэлэх, орхих, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, серийн дугаарыг тэмдэглэх боломж өгөхгүй байх, саналын хуудасны зурган файлыг хуулбарлан авах боломжоор хангаагүй тохиолдлууд хэд хэд гарлаа. Энэ нь иргэний нийгмийн ажиглагчдын хувьд сонгогчдын нийтлэг эрх ашгийг төлөөлөн сонгуулийн үйл явцад бүрэн гүйцэд ажиглалт хийхэд хүндрэл учруулж байсныг холбогдох хүмүүст анхааруулж байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч 2017 оны 6-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллого хийх үйл явцыг ажиглаж хяналт тавьлаа. Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт, санал авах өдрийн үйл явцад хөндөлөнгийн дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгч байгаа юм. Сонгуулийн үйл явцыг ажиглахдаа Улаанбаатар хотын нийт хэсгийн хороодын 12 хувь буюу 6 дүүргийн нийт 50 хэсгийн хороонд ажилласнаа Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Б.Золзаяа мэдээллээ.
Санал хураалт дуусахад тэдний ажигласан 50 хэсгийн хорооноос 23-д нь техникийн тооллого хийсэн байна. Ажиглалтыг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ хамтран зохион байгуулжээ. Нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулсан санхүүгийн тайлангын дүгнэлт хараахан гарах болоогүй байна. Учир нь сонгууль дууссанаас хойш нэг сарын хугацаанд хийнэ. Энэ хугацаанд нэр дэвшигчид, намуудын сонгуулийн зардлын тайланг хүлээн авч аудит хийх ажээ.
Эдгээр ажиглагчийн гаргасан дүгнэлтээс сонгогчдын санал өгөх үеэр гарсан зарим зөрчлийн талаар дор өгүүлье.
-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой зөрчил гарсан. Тухайлбал, оршин суух харьяалал мөн боловч сонгогчдын нэрсийн жагсаалтанд байхгүй 18 тохиолдол гарав. Мөн тухайн хаяг дээр байхгүй хүнийг нэрсийн жагсаалтанд бүртгэсэн 58 тохиолдол байна.
-Өндөр настны өмнөөс хамт яваа хүн нь саналын хуудсыг бөглөсөн 28 тохиолдол гарав. Гэтэл түүний итгэмжлэлийг шалгаагүй байна. Мөн саналын хуудасны зураг авах, сонгогчид хоорондоо ярилцах гэсэн зөрчлүүд ажиглагджээ.
-Сонгогчийн хувьд бэхэн тэмдэглэгээг эсэргүүцсэн 45 тохиолдол байна. Мөн тэмдэглэгээ хийлгэлгүй зугтаж цагдаад баригдсан явдал гарчээ.
-Ажиглалт явуулсан хэсгийн хороодын 50 хувьд нь намын ажиглагчид, 60 хувьд нь сонгогч гомдол гаргасан. Гэвч эдгээр гомдолын 50 хувьд нь хэсгийн хорооны ажилтнууд санал гомдлыг хүлээн авч, тэмдэглэл хөтлөөгүй аж.
-Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байж. Үүнээс үүдсэн зарим хүндрэл гарчээ. Жишээ нь сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас болж 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон байна.
Мөн нийт ажигласан хэсгийн хорооны 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэл гарчээ. Учир нь сонгогчид саналын хуудсаа хавтастай нь уншуулах гэж оролдсон байна. Иймд тухайн сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарч болзошгүй байжээ.
-Сонгогч хэсгийн хороогоо мэдэхгүй андуурсан 95 болон түүнээс дээш тохиолдол гарсан.
-Зарим хэсгийн хороодод Сонгуулийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд хоосон саналын хуудас уншуулсан иргэдийг заавал аль нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөхийг шаардсан тохиолдлууд гарсан байна. Мөн сонгогч нэгээс олон нэр дугуйлах явдал байжээ.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллогын үйл явц 50 хэсгийн хороон дээр хуулийн хүрээнд өрнөж сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй” гэсэн дүгнэлт хийсэн гэлээ. Гэвч зохион байгуулалт, сонгуулийн өдрийн үйл явцын ил тод байдлыг сайжруулхад тодорхой арга хэмжээ авах шаардлага байна хэмээв.
Тухайлбал, санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд үзүүлэх дэлгэцийг бэлдсэн зэрэг хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан ч дараах дутагдлууд ажиглагдсан.
Үүнд:
-Хэсгийн 25 хувьд нь санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойр зайтай байрлуулснаас сонгогч саналаа нууцлаж өгөх боломж бага, саналын нууцлал алдагдах магадлалтай байв,
-Тэргэнцэртэй иргэдийг зорчих налуу замыг хэсгийн хорооны 68 хувьд нь урьдчилан бэлтгээгүй,
-ТББ-ын ажиглагчдыг санал авах үйл явцыг саадгүй ажиглах боломжтой орчинг 10 хувь нь бий болгоогүй байсан.
-Цахилгаан тасраагүй ба гэрэлтүүлэг, орчин сайн байсан.
-Сонгинохайрхан дүүргийн 1779 хэсэг дээр санал тоолох машин руу камер чиглэсэн байдал гарсан. Үүнийг ажиглагч сануулсан хэмээн мэдээлэв.
Санал тоолох төхөөрөмжийн 0 тайланг ажиглагчдад хэвлэж өгөөгүй тохиолдол гарчээ
Санал хураах ажиллагаа хуульд заасан дагуу 07:00 цагт эхэлсэн.
Сонгуулийн тухай хуулийн 89.1-д зааснаар санал авах ажиллагааг нээх үйл явцад хэсгийн хорооны гишүүд болон ажиглагчдыг оролцуулахаас гадна сонгогчийн төлөөллийг байлгах ёстой атал ажиглалтад хамрагдсан хэсгийн 44 хувьд нь сонгогчийн төлөөллийг байлцуулаагүй.
Санал хураах ажиллагааны нээлттэй холбоотой ажиглагчдад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд авах ёстой мэдээллийг өгөөгүй тохиолдлууд гарсан. Жишээлбэл, санал тоолох төхөөрөмжийн эхлэлийн тэг тайлан буюу лог тайланг 14 хувьд нь хэвлэн өгөөгүй бөгөөд зөвхөн намын ажиглагчдад өгнө, сонгуулийн өмнөх өдөр ирж гарын үсэг зурах шаардлагатай байсан зэрэг шалтгаанаар татгалзсан байна. Мөн тухайн хэсэгт хуваарилсан саналын хуудсын индексийг тэмдэглэж авах, зөөврийн хайрцагаар авсан саналын мэдээллийг олж авахад ажиглагчдад хүндрэл учирсан.
Санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй
Ажиглалтанд хамрагдсан 50 хэсгийн хорооноос 86 хувьд санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь ажиглаж болохуйц байв. Ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод байсан.Санал хураах ажиллагаа 49 хэсгийн хороодод завсарлаагүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хэвийн явсан. Хэсгийн хороод ерөнхийдөө хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн. Зарим газарт санал тоолох төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарсан.
Хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй
Хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой хүндрэлүүд тэмдэглэгдээгүй. Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж, иргэний үнэмлэхний мэдээлэлтэй тулгаж нягталж байсан. Зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна. Мөн долоовор хурууны хээ таниагүй тохиолдолд хэсгийн хороодын 90 хувь нь бусад хуруунуудыг уншуулж байсан.Хэсгийн хороодын 78.9 хувьд нь санал тоолох үед төхөөрөмж нь эвдэрч, гацаагүй. Зарим хэсгийн хороод дээр иргэд төхөөрөмжинд саналын хуудас уншуулахдаа хавтастай нь хийсний улмаас төхөөрөмжийг гацаах, гэмтээх тохиолдол гарч эвдрэл, гэмтлийг засахад дээд тал 60 минут хүртэл хугацаа зарцуулсан. Нэг төхөөрөмжтэй нэг хэсгийн хорооны санал авах ажиллагаа завсарлахад хүрсэн байна. Журмын дагуу төхөөрөмжийн эвдрэл гэмтэл бүрт тэмдэглэл хөтлөх шаардлагатай боловч нийт хэсгийн хороодын 50 хувьд энэ тэмдэглэлийг хөтлөөгүй.
Санал тоолох төхөөрөмжинд 59 хувьд нь эвдрэл, гэмтэл гараагүй гэсэн бөгөөд гэмтэл гарсан тохиолдлуудад мэдээлийн даамал тухай бүр нь засварлаж, шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны засварлах баг ирж тухай бүр нь асуудлыг шийдвэрлэсэн.
Үлдсэн саналын хуудасны баруун дээд буланг хайчлалгүй битүүмжилсэн
Санал тоолох үйл явц хуулийн дагуу 22 цагт эхэлсэн. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явсан гэлээ. Гэвч зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, СЕХ-оос техникийн тооллого хийх эсэхийг хүлээсэн зэрэг шалтгаантай байжээ.
Нийт хэсгийн хороодын 95 хувь нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгч дунджаар 10-30 минутын дотор мэдээлсэн. Мөн 98 хувь нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн. Зарим хэсгийн хороо техникийн мэдлэг болон бэлтгэл хангалтгүй, зурган файлыг хуулж авах хүсэлтээ бичгээр гаргах, заавал DVD авчрахыг шаардсан тул ажиглагчид мэдээлл авч чадсангүй.
Хэсгийн хороодын гишүүдийн мэдээлэл дутмагаас хуулиар заасан тэмдэглэлүүдийг цаг тухайд нь хөтлөөгүй болон санал авахад зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны баруун дээд буланг хайчлалгүй битүүмжилсэн тохиолдол байна.
Нэг хэсгийн хороо дээр саналын хуудас болон санал авах
машины санал зөрсөн
машины санал зөрсөн
Төрийн бус байгууллагын ажиглалтыг зохион байгуулах багийн төлөөлөл 6 дүүргийн техникийн тооллого хийх хэсгийн хороодыг сугалах ажиллагаанд биеэр оролцож хөндлөгийн ажиглалт хийсэн. Ажиглалт хийсэн 50 хэсгийн хорооноос 23 хэсгийн хороо нь сугалаагаар сонгогдсон юм. Эдгээр хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзэхэд техникийн тооллого хийх үйл явц СЕХ-оос баталсан журмын дагуу нээлттэй байсан. Техникийн тооллого дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба дунджаар 3-8 цаг үргэлжилсэн.
Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй. Нэг хэсгийн хороо дээр саналын хуудас болон санал авах машины санал зөрсөн байна. Тодруулбал саналын зөрүү гарах тохиолдол, шалтгаан нь нэр дэвшигчийн өмнөх тойруулан тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолох зэргээс шалтгаалсныг тогтоосон.
Ажиглагчдад санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ,
серийн дугаарыг тэмдэглэх боломж өгөөгүй

0 Сэтгэгдэл