НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Х.Баттулга: Энэ Засгийн газарт ташуур хэрэгтэй
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 1655 хэсэг дэх санал авах байранд саналаа өглөө. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ингэж хэллээ.

“Зургадугаар сарын 6-наас эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сурталчилгааны ажил эхэлсэн. Хоёр дахь шатны сонгуулийн ирцийн талаар СЕХ 13:00 цагт мэдээлэл хийлээ. Нэгдүгээрт сонгогчдодоо сонгуульдаа идэвхтэй оролцож 51-ээс дээш хувьд ирц хүргэж өгөөрэй гэж уриалмаар байна. Хоёр дахь шатны сонгуульд 7,2 тэрбум төгрөг гаргасан байгаа. Уг нь гурван нэр дэвшигчийн олонхи нь ялсан байх магадлалтай байсан юм билээ. Одоо нэгэнт өнгөрсөн. Энэ өнгөрсөн хугацаанд бид юу хийж чадав аа. Олны хүч оломгүй далай гэдгийг нотолж чадсан. Бид 65 гишүүнтэй МАН-ыг УИХ, Засгийн газартай нь ард түмнийхээ талд олон олон шийдвэрийг гаргуулж чадлаа. Жишээ нь хүүхдийн мөнгө, тэтгэврийн нас, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гээд л. Бид олуулаа нийлээд энэ Засгийн газрыг шахаж чадах юм бол ард түмэндээ зориулсан олон эерэг саналуудыг гаргаж болоод байх юм байна гэдгийг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцлон тэмдэглэмээр байна. Хүүхдийн мөнгийг МАН олгосон юм биш. Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшсэн миний бие олонтойгоо нийлж шахсаны үр дүнд олгуулсан юм. Ер нь бол энэ Засгийн газарт ташуур хэрэгтэй гэдгийг нотолсон юм шүү энэ хүүхдийн мөнгө”.

Хэрвээ та Монгол Улсын ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнээ ямар асуудлыг шийдэх вэ гэсэн сэтгүүлчтийн асуултад нэр дэвшигч Х.Баттулга "Юуны түрүү 60 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж эздийг нь гаргаж тавина. Дараагийн асуудал бол оффшорчидтой тэмцэнэ, Оффшорт байгаа мөнгөөр ард түмнийхээ өрийг тэглэнэ" гэлээ.

0 Сэтгэгдэл