Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
ВВС: Сөрөг хүчний төлөөлөл, жүдоч Монгол Улсын ерөнхийлөгч боллоо

Монгол Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад сөрөг хүчин Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өөрийн өрсөлдөгч Ардын намын нэр дэвшигчээс бараг 10 хувийн саналаар тэргүүллээ гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос бямба гарагт нийт саналын 99 хувийг тоолоод нийтэлсэн дүнгээр АН-ын нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 50,6 хувийн санал буюу 610 мянган сонгогчийн дэмжлэг хүлээсэн бол түүний өрсөлдөгч МАН-ын нэр дэвшигч, Парламентын тэргүүн Миеэгомбын Энхболд 41,2 хувийн санал авчээ.
Шинэ ерөнхийлөгч “Монгол яллаа. Би одоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах, өмнө амласнаараа монголчуудын өрийг чөлөөлөхөөс ажлаа эхэлнэ” гэж хэлж байна.
АН-аас нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлынхаа явцад Монгол Улсын өрийг, ялангуяа ард иргэдийн өрийг чөлөөлөх тухай амлаж байсан юм.
Монгол Улсын түүхэнд ерөнхийлөгчийн сонгууль анх удаагаа хоёр шаттай болж байгаа нь энэ.
Халтмаагийн Баттулга залуудаа жү-до, самбо бөхөөр хичээллэж монголын шигшээ багийн тамирчин байсан юм. Олон жилийн өмнөөс улстөрд орж УИХ-ын гишүүн, Зам тээврийн болон үйлдвэр ХАА-н сайд байсан юм.
Шинээр сонгогдож байгаа ерөнхийлөгч бизнес эрхэлж зочид буудал,Чингис хаанд зориулсан цэцэрлэгт хүрээлэн эзэмшдэг юм хэмээн ВВС агентлагийн мэдээнд дурджээ.

0 Сэтгэгдэл