Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ
ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн бодлогыг бүрэн дэмжиж, хамтран ажиллана
Монголын шинэ Ерөнхийлөгч ажилдаа явган ирж байна гэв

Монгол Улсын шинэ ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Их тэнгэр цогцолбор дахь Ерөнхийлөгчийн харшид амьдрахаас татгалзаж, ажилдаа явган ирж байна гэснийг монголын хэвлэлүүд мэдээллээ.
Сүүлийн 63 жилийн туршид Монголын удирдагчид болох Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж нар Богд уулан дахь тусгай хамгаалалттай Их Тэнгэрийн харшид амьдарч байсан юм. Энд бас парламентын тэргүүн Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нарын байр байдаг.
Харин Х.Баттулга нийслэл Улаанбаатар хотын төв Төв шуудангийн эсрэг талд байдаг Цэдэнбалын өвлийн сууц байсан тийм ч том биш байранд амьдрах гэнэ. Шинэ Ерөнхийлөгч Төрийн ордноос 400 метр зайтай гэрээсээ ажилдаа явган ирж байх гэнэ. Төрийн олон албан тушаалтан энэ жишгээр том том жип машин, тансаг амьдралаас татгалзаж эхлэх байх хэмээн Ерөнхийлөгчийн захиргааныхан найдаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялаад байгаа Халтмаагийн Баттулга нь “Женко” корпорацийг эзэмшдэг монголын баян хүмүүсийн нэг. Баттулга самбо бөхийн дэлхийн аварга тамирчин хүн хэмээн eadaily.com/ru/ хэвлэлд бичжээ.

0 Сэтгэгдэл
irgen
Bi iim l erunhiilugch iig husej bsan. Ugluu zamiin tugjirel garahgui nee goe goe. Tanid amjilt husie
2017.07.19