Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркмений тэргүүнтэй утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга лхагва гарагт Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой утсаар ярилаа гэж Туркмений мэдээллийн агентлаг мэдээллээ.
Туркмений Ерөнхийлөгч халуун дотноор мэндчилээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж төрийн өндөр албанд томилогдсонд нь Халтмаагийн Баттулгад баяр хүргэж, эрүүл энх, амжилт, улс орныхоо хөгжил цэцэглэл, дэвшлийн төлөө их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хариуд нь Ерөнхийлөгчийн баяр хүргэсэнд нь талархал илэрхийлээд энхтайванч бодлого баримталж улс орон, удирдагч нь олон улсад нэр хүндтэй Туркмен улстай, Монгол Улс найрамдалт харилцаагаа  өргөжүүлэн бэхжүүлэх сонирхолтой байдгаа тэмдэглэлээ.

Ярианы явцад төрийн тэргүүнүүд хоёр улсын уламжлалт найрсаг хамтын ажилллагаа, харилцааг тэгш эрхийн үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх асар их боломж байгааг тэмдэглэсэн байна. Энд ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт янз бүрийн салбарт, мөн ажил хэргийн хүрээнд харилцаа холбоо тогтоох боломж байгааг онцолжээ.

Туркмен-Монголын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэмдэглээд энэ онд Туркмен, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглэсэн байна.
Талууд юун түрүү найрамдалт харилцаагаа цаашид бэхжүүлж үр ашигтай хамтын  ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, эдийн засгийн асар их боломж дээр тулгуурлан цаашид улс хоорондын уламжлалт яриа хэлэлцээрээ бэхжүүлэхээр тохиролцжээ.

Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Тулааны урлагийг Азийн V тоглолтын нээлт, хаалтын ёслолд хүрэлцэн ирэхийг уриад Монгол Улсын төрийн тэргүүн хэзээ ч манай орны хүндтэй зочин байх болно гэсэн байна.
Энэ яриа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар болсон байна гэж turkmenportal.com хэвлэл мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан