Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Ганбаатар: Д.Амарбаясгалан 60 тэрбумын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн


Өчигдрөөс  МАН-ын гишүүд "Тусгаар тогтнолын ордoн"-ы гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохицуулагч М.Ганбаатартай ярилцлаа.

-Та бүхэн энэ удаа яагаад намынхаа байрны гадна дахин жагсаал хийх болов оо. Хийх болсон зорилго болон шалтгаанаа тайлбарлаач?

-Намын өнөөгийн удирдлагуудын сүүлийн үед хийж байгаа ажил нь ердөө намыг хагалан бутаргах л байлаа. Энэхүү бусармаг үйл ажиллагаа нь намын эгэл жирийн гишүүд,  иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Энэ удаагийн жагсаал цэвэр намын гишүүдийн хүсэлтээр хийж байгаа. Учир нь намын гишүүд бидэнд хандаж “Та бүхэн тэмцлээ үргэлжлүүлээч. Та бүхэн л үнэнийг хэлж, ярьж чадна” гэдэг хүсэлтүүдийг  маш олноороо ирүүлсэн. Тиймээс ч бид дахин жагсч үгээ хэлэх нь зөв юм байна гэж шийдсэн. Уг нь намын Бага хурал, Их хурал дээрээ яригдах асуудлуудыг нийгэмд цацаж, намын гишүүдээ хагаралдуулаад, талцуулаад байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалын шуналдаа хөтлөгдөж, бие бие рүүгээ дайрах үйлдэл сүүлийн үед хэрээс хэтэрчихлээ. Цагаан зураас давсан үйлдлүүдийн хийхийн зэрэгцээ хариуцлаггүй маш олон мэдэгдэл хийж байна. Тухайлбал, намын дарга нь шүүх хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гэж мэдэгдээд байхад, намын ЕНБД нь тухайн асуудалд тэс хөндлөн байр суурь илэрхийлж байгаа нь намын эв нэгдэл ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулж буй ганцхан жишээ. Тиймээс ч бид эв нэгдлийг хангаж, эгэл жирийн гишүүдийн дуу хоолой болж гарч ирж байгаа юм.

-Та МАН-ын Бага хурлын гишүүн гишүүн. Танай намын хэсэг хүмүүс 60 тэрбумын асуудлыг маш ихээр улстөржүүлж намынхаа гол хэрүүл болгоод байна л даа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Яг үнэндээ энэхүү 60 тэрбумын асуудлыг өөр намаас зохион байгуулалттайгаар манай намын нэр хүндийг унагах гэж хийсэн ажиллагаа. Тухайлбал, манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Түүний хийсэн мэдэгдлийг та бүхэн үзсэн байх. Өөрөөр хэлбэл, тэрбээр эсрэг намаас зохион байгуулсан  энэ асуудлыг улам их хурцдуулж  зохион байгуулалттайгаар хийж байгааг нь мэдсэн хэрнээ МАН-ын гишүүдийн өмнөөс хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд харамсч байна. Дахин хэлье энэ 60тэрбумтай холбоотой хэрэг одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Тиймээс гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад намын нэр хүндийг ингэж унагаж болохгүй гэдгийг намынхаа зарим хүмүүст уламжилмаар байна.

-Танай намын НИТХ-ын нэр бүхий 16 төлөөлөгч 60 тэрбумаас үүдэж хурлынхаа даргыг огцруулах гэж байгаа. Энэ талаар таны бодол?


-НИТХ-ын төлөөлөгчид намаас нэр дэвшиж томилогдсон хүмүүс. Өөрөөр хэлбэл, намын нэрээр өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч гэх статустай  болсон хүмүүс шүү дээ. Тиймээс эдгээр төлөөлөгч нар энэ асуудлаа иргэдийн хурлынхаа танхимд шийдэх ёстой. Түүнээс  гарын үсгээ зураад нийгэмд хандаж асуудлаа шийднэ гэж байхгүй.  Төлөөлөгчид гарын үсэг зурж болно. Хамгийн гол нь энд намын гишүүдийн оролцоо намын  бодлого нь  хаана байна. Зүгээр нэг гарын үсгээ зураад асуудлаа шийдчихдэг юм бол нам гэж байгаад яах юм бэ. Хэн дуртай нь хурлын даргаа огцруулна гээд хэн нэгний эрх ашгийг гүйцэлдүүлж болохгүй биз дээ. Энэ нам чинь өөрөө бодлоготой, төлөвлөгөөтэй, асуудалд бодитой ханддаг том нам. Бид энэ оролцоог хангаж өгөх гэж намын гишүүн болсон хүмүүс
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан