УИХ-ын даргын зөвлөлийн наймдугаар сарын 28-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар намын бүлгүүд болон байнгын хорооны хуралдах хуваарийг баталжээ. Хуваарийн дагуу наймдугаар сарын 29-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд .10.00 цагаас хуралдахаар зарлажээ. Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хаалттай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороодын
хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа
чөлөөлөгдөх өргөдөл болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах МАН-ын
бүлгийн зарим гишүүдийн саналыг хэлэлцэх болсон байна.
Наймдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Монгол
Улсын Шадар сайдУ.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх
өргөдлөө хүргүүлжээ. Шадар сайдын өргөдлийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай
зөвшилцөхөөр хүргүүлсэн байна. Гэвч Ерөнхийлөгч "зөвшилцөх саналд
үндэслэл дурдаагүй байна" гэж үзэж, буцаасан юм байна.






















