ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Нийслэлийн МАН бас л бужигнаж, дарга нарынхаа эсрэг гарын үсэг цуглуулж эхэлжээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг ирэх есдүгээр сарын 7-нд яаралтай хуралдуулах шаардлагатай хэмээж НИТХ-ын 17 гишүүн гарын үсэг цуглуулаад байгаа хэмээн МАН-ын бүлгийн Дагва, Амарсайхан нарын гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэд ээлжит бус энэ хуралдаанаар нийслэл хотод тулгамдаад байгаа чухал чухал асуудлыг хэлэлцэхийг шаардаж байгааг илэрхийллээ.
"НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан өнгөрсөн тавдугаар сараас хойш хуралдаагүй. Энэ хугацаанд нийслэлийн ажил цалгардахгүй үргэлжилж, шаардлагатай тохиолдолд НИТХ ээлжит бус хуралдааныг хуралдуулах ёстой ч өнөөдрийг хүртэл НИТХ-ын ээлжит бус чуулганы зарлахгүй байгаа учраас дахин шаардлага хүргүүлж байгаа” гэж тэд тайлбарлав.
Уг нь НИТХ-ын дүрмийн дагуу бол сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт буюу өнөөдөр НИТХ хуралдах ёстой гэдгийг ч хэллээ.
Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн сууж буй нийслэл хотын хувьд нийгэм, эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлууд байнга гарч, түүнийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд НИТХ хэлэлцэн, шийдэл гаргаж, Нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа байгууллагуудад чиглэл өгч ажиллах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр нийслэлд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй асуудал, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тайлан мэдээлэл сонсох, нийслэлд хоёр ч удаа малын гоц халдварт өвчин гарч, зарим иргэд хорио цээрийн дэглэмд амьдарч байна. Хорио цээрийн дэглэмд амьдарч байгаа иргэд, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх гээд НИТХ-ын хуралдуулах зайлшгүй шаардлагууд бий болсон талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд онцолж байв.
Мөн НИТХ-ын даргыг өөрчлөх, тэргүүлэгчдийг шинээр сонгох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлье гэсэн шаардлагыг МАН-ын 16 гишүүн өргөн барьснаа мэдээллээ.

0 Сэтгэгдэл
ZOCHIN
ENE HEDEN BALAI UMNUUD AJILA HIIHED YADAG BNAA HAANAAS IIM MUUHAI UVCHIN HALDVARLAAD BAINAA HUUSHEEE TA NARIIG INGEJ AJIL UNAGAA GEJ SONGOO YU BALAINUUDAA AJILAA HIILDEE BALAI MANGAR BATSAANUUDIG YAH GEJ INGEJ DAVARUULDAG UM BE NAS ZAAMAAR UMAA ALBAN TUSHAALIN HENEE TUSAHIIN
2017.08.31