ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт дугуй ширээний ярилцлагад оролцоно
ОХУ-ын Владивосток хотноо болох Дорны эдийн засгийн гуравдугаар форумын хүрээнд болох “Орос-Монгол:Уулзах цэг-Владивосток” дугуй ширээний ярилцлага энэ сарын 6-нд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.
Энэ ярилцлагын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, Алс Дорнодод харилцан хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж ДВ-РОСС хэвлэл мэдээллээ.
Энэ үеэр Монгол Улсын Зам тээврийн сайд Д.Ганбат орос монголын хөрөнгө оруулагчдад ойрын ирээдүйд хэрэгжүүлэх зам тээврийн төслүүдийг танилцуулна. Монгол Улсын Үндэсний хөгжлийн агентлаг улс орондоо хөрөнгө оруулж болох нөхцөлүүдийг бас ярих юм байна.
Энэ ярилцлагад монголын уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мах боловсруулах үйлдвэрлэлийн компаниудын төлөөлөл оролцох юм.
Оросын талаас бизнесийн салбарын төлөөлөл, албаны хүмүүс оролцоно. Энд ОХУ-ын ерөнхиийлөгчийн туслах Игорь Левитин, Байгал орчны сайд Сергей Донской, “РЖД”нийгэмлэгийн тэргүүн Олег Белозеров, “Ренова” компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн, “Сколково” сангийн тэргүүн Виктор Вексельберг, “ЕСН” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Григорий Березин нар байх юм.
“Орос-Монголын дугуй ширээний ярилцлага ийм өндөр түвшинд болж улс төр, эдийн засаг, соёлын харилцааны асуудлыг ярилцана” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков хэлж байна.
ОХУ-ын Владивосток хотноо болох Дорны эдийн засгийн гуравдугаар форумын хүрээнд болох “Орос-Монгол:Уулзах цэг-Владивосток” дугуй ширээний ярилцлага энэ сарын 6-нд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно. Энэ ярилцлагын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, Алс Дорнодод харилцан хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж ДВ-РОСС хэвлэл мэдээллээ.

0 Сэтгэгдэл