Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Бохирдолтой хотоор Улаанбаатар дэлхийд 11-т, Азид 8-д явж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн Дэлхийн хамгийн цэвэр ба бохир хотуудын жагсаалтыг жил бүр гаргадаг. Ингэхдээ Pollution Index буюу бохирдлын индексээр нь болон экспоненциал индекс гэсэн үзүүлэлтээр гаргадаг байгаа.
Харамсалтай нь, манай улс хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн жилийн хувьд дэлхийд 8, Азид 5 дугаар байрт орсон байсан бол энэ жил дэлхийд 11, Азид 8 дугаар байрт явж байна. Хэдийгээр гурав, гурван байраар ухарсан нь сайн хэрэг ч бохирдол ихтэй хотуудын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнээс гараагүй байгаа нь сэтгэл түгшээж буй юм.
Гэхдээ бохирдлын индексийг тооцохдоо олон улсын JAVA програмыг ашигладаг бөгөөд индексийн тооцоолол нь байнга автоматаар хийгддэг, бохирдлын индексийн үзүүлэлт өдөр бүр өөрчлөгдөж байдаг аж.
Бохирдлын индексэд тухайн хотын нийт бохирдлын хэмжээ буюу агаар, ус, хөрсний болон бусад бохирдлууд багтдаг байна. Үнэндээ Улаанбаатар хотын агаарын бохирдол олон эх үүсвэртэй. Хөрсний эвдрэл, хучилтгүй шороон зам, ухаж сэндийлгэсэн газраас босох тоос, ногоон байгууламж хангалтгүй байдал, нүүрс шатаадаг зуух, цахилгаан станц, уурын зуухнаас үнс, хөө тотгор, утаа, тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт хий хаях гэх мэтээс эхлээд тоочоод баршгүй. Мөн өвлийн улиралд гэр хорооллын 175 мянган айл өрх хоол ундаа хийх, орон гэрээ дулаацуулахын тулд түлээ, нүүрс их хэмжээгээр түлдгээс голлон бохирддог.

Гэвч бохирдолтой тэмцэж байна гэж олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж хэдэн тэрбумаар нь хөрөнгө мөнгө зарцуулдаг ч үр дүнд хүрсэн нь тийм ч олон биш. Үнэндээ үр дүнтэй ажилласан гэж өөрийгөө магтан ярих дарга нарт энэхүү жагсаалт иргэдийн өмнөөс дүн тавиад өгчихлөө.
0 Сэтгэгдэл