Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Лоретта Хибер Жерарде: Азийн сайд нар Улаанбаатарт чуулахдаа ололтоо бататгах, дутагдлаа засахын төлөө ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд болов.
Тус хуралдаанд оролцохоор Шадар сайд Ө.Энхтүвшиний урилгаар хүрэлцэн ирсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерарде Азийн сайд нарын хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, өөрсдийн манлайллаар дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нарт талархлаа илэрхийлэв.
Лоретта Хибер Жерарде өргөтгөсөн хуралдаанд тавьсан илтгэлдээ олон улсын мянга мянган зочин төлөөлөгч Улаанбаатар хотноо хуран чуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажилд амжилт хүсээд, Монгол Улс НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах Сэндайн хүрээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа улс орнуудад үлгэр жишээ болж байгааг онцлов. “Монгол Улс ард иргэдээ гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын “Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хот нэгдсэн төдийгүй одоо 19 аймгийн төв уг хөтөлбөрт орохоор бэлтгэж байгаа бөгөөд  Монгол Улс дэлхийд анх удаа бүх хотоо “Аюулгүй хот” хөтөлбөрт хамруулсан орон болох гэж байна” гэж НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерарде хэллээ. Тэрбээр аливаа улсын Засгийн газрын эхний үүрэг нь ард иргэдээ хамгаалах, тэр дундаа гамшгаас урьдчилан сэргийлэхэд оршдог гээд Улаанбаатарт болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар Засгийн газрууд ололтоо бататгах, алдаа дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр ажиллана хэмээснийг Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан