Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хийн түлшээр ажилладаг том оврын автобусны жолооч нарт сургалт зохион байгуулжээ

Өнөөдөр Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналт, автотээврийн хяналтын чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Эрдэм транс" ХХК, "Блю бус" ХХК-ийн хийн (CNG) түлшээр ажилладаг хөдөлгүүртэй автобусны жолооч нарт “Хийн (CNG) түлшээр ажилладаг хөдөлгүүр бүхий их багтаамжийн автобусны хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах тухай” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй ажиллагааг хангах, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай”, “Зөрчлийн тухай хууль”, “Автотээврийн тухай хууль”, “Хийн хангамж” БНбД42-01-04, “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, зэрэг хууль дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах сурталчлан таниулах мэдээлэл хийгдлээ. Мөн сургалтанд хамрагдагсдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдлыг хангуулан ажиллах талаар мэдээлэл өглөө. Энэхүү сургалт нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг чадавхижуулах, авто замын хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангаж оролцох, иргэдэд зөв боловсон үйлчилгээг хүргэх ажилд нь дэмжлэг үзүүлсэн үр дүнтэй ажил боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан