“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
”Жендэр ба хөгжил” үндэсний чуулган амжилттай болж өндөрлөлөө


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдрийн чуулганаар жендэрийн талаарх олон улсын чиг хандлага, төрөөс жендэрийн талаар баримталж буй бодлогыг танилцуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, салбар, орон нутаг, байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.
Чуулганы үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Мөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцож жендэртэй холбоотой өөрсдийн санал бодлоо солилцсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим. Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна” гэсэн юм. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Жендэрийн тэгш байдал нь нэг салбарын дагнан хариуцах хүрээнээс хальж салбар дундын зохицуулалт, олон талт хамтын ажиллагаа шаардах онцлогтой асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс уг асуудлыг зохицуулах үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, хорооны гишүүдийг төр, төрийн бус байгууллагаас тэнцүү тоогоор бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн салбар, орон нутагт жендэрийн асуудал хариуцсан бүтэц, үндэсний хэмжээний сүлжээ бий болгох зорилгоор яамд, аймаг, нийслэл, дүүрэгт 44 жендэрийн салбар зөвлөл, хороодыг байгуулаад байна. Үндэсний хэмжээнд ажиллах анхны жендэрийн сургагч багш нарыг бэлтгэж, Жендэрийн үндэсний хорооны дэргэд мэргэшсэн жендэрийн шинжээчдийн бүлэг, хэвлэл мэдээллийн зөвлөл, жендэр консорциумыг ажиллуулж эхэллээ" гэлээ.
0 Сэтгэгдэл
























