Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Маргааш ТЭГШ тоогоор төгссөн дугаартай машинууд хөдөлгөөнд оролцоно

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл маргааш замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.
Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байгаа.
Тодруулбал, хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ ТООГООР /0,2,4,6,8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ ТООГООР /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.
Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан