Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Д.Чойжамц хамба сүсэгтэн олонд үнэ төлбөргүй ном айлдана

МБШТөв Гандантэгчинлэн хийд, Монголын сүсэгтний холбооноос хамтран XVII жарны “Тийн урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчин өдөр буюу энэ сарын 18-ны 10:00 цагаас "БУЯНТ УХАА" спорт цогцолборт “Цагаан Дарь-Эх” бурханы насны авшиг хүртээх, буян номын хуримыг зохион байгуулах гэж байна. 
Энэхүү арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж, Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээх нь. Тэргүүн их хамбын айлдварын дараа Гандантэгчинлэн хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлах юм байна. 
Мөн Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд, айлчлан золгож буй "Тийн урвуулагч" хэмээх гахай жилдээ хотол олноороо амар амгалан, эд таваар элбэг хангалуун, сайн сайхан байхын тухайтад жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах аж. Буян номын хурим үнэ төлбөргүй юм байна.

1 Сэтгэгдэл
Ном бич
Хамгийн их уншсан