Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
KFC-гийн бүх салбарыг өнөөдрөөс шалгана

Хотын шуурхай дээр KFC-гийн талаар МХГ-аас өчигдөр гарсан шинжилгээний хариуг танилцуулав. Зайсангийн kfc-гийн талаар иргэдээс анх 11-нд мэдээлэл ирж, 12-нд Хан-уул дүүргийн прокурорт хүсэлт гарган хаалгажээ. Тус салбар 28 ажилтантай бөгөөд хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн тул эрүү үүсгэх гэнэ. Мөн тогооч нь мэргэжлийн хүн биш байсан гэв. МХГ-аас авсан шинжилгээний хариугаар бол ундны уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн аж.  Тус салбар  гүний худгаас усаа авдаг байсан бөгөөд ямар шалтгаанаар ус нь бохирдсон эсэхийг шалгаж байгаа юм байна. 

Түүгээр ч зогсохгүй бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байсан гэлээ. Одоогоор 42 хүн эмнэлэгт байгаа бөгөөд өнөөдрөөс бүтээгдэхүүний дээж нь шаардлага хангаагүй тул бүх салбарт нь урьдчилсан шалгалт хийхээр болсон байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан