Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчулуун: Өнөөдрөөс “KFC”  түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20808 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14  хоногтой харьцуулахад 3245 нэгж буюу 15.5 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн нь 6 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

“Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж мэдээлэл хийлээ. Тэрбээр зохион байгуулалт болон анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан тушаалтан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг чиг үүргийнхээ дагуу зохион байгуулж, идэвхтэй оролцох ёстой” гээд “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах, Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

29 Сэтгэгдэл
2019.02.24 nii baidlaar ajillaj l baina lee shuu dde, ajlaa hiij chadahgui baigaa ene avgai uuruu ogtsor
2019-02-23 ны байдлаар салбарууд нь ажилж байсан
Өө уучлаарай Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд хаягласан юм шүү
Зөв зөв иргэдээ хамгаалдаг л болох хэрэгтэй харин бүх түргэн хоолны газар болон ресторанаас шинжилгээ өмнө нь авдаггүй байсан хэрэг үү хүн хордсон хойно нь хаах биш буруутай үйл ажиллагаа чанарын шаардлага хангахгүй газруудыг шалгаж байх нь Мэргэжлийн хяналтын газрын үүрэг биш билүү эсвэл зүгээр л хараад авах юмаа аваад өнгөрдөг байсан хэрэг үү энийг нэг тодруулж иргэдийнхээ эрх ашиг амь нас эрүүл мэндийг хамгаалдаг баймаар байнаа тэрнээс биш ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хүн олноороо хордонгуут үйл ажиллагааг нь хаах нь арай л оройдсон арга хэмжээ баймаар бурханы авралаар хүн эндээгүй нь яамай даа Эрүүл мэндээ хамгаалуулмаар байна Амьд явмаар л байна шүү Эрдэнэчимэг даргаа
Өө уучлаарай Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд хаягласан юм шүү
Л. Эрдэнэчулуунд баяр хүргэе. Шуурхай ажиллаарай.
бүх автобус дэлгүүрТҮЦ нэртэй дэлгүүрт байнга хаана хийсэн нь мэдэгдэхгүй напилион бас хуушуур ороомог байнга зардаг шалгаарай. хүүхдүүд байнга авч иддэг. аюултай шүү
Olon ylsii suljeenuud n iim bgaa im chini engiin hoolnii gazryydaas n yu garch ureh n todorkhoi. Solongos hoolnii gazryyd bol evgui shu. Yanz yanziin yum holiod l hyyraad gargaad irdeg. Dotor n yu bgaa n medegdehgui. Solongost CU gedeg gazar lyy humuus ih am myytai bdag shu. Mongold neegdsen gej sonsson. Solongoschyyd bol Hyatadyydaas umhii sanaatai humuus. Mongolchyyd yu yum mungu uguhud yu ch hiine gej yaridag.
нийслэлийн захирагчийн ажлын албаны харъяа хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс гэж нэг том хэлтэс байна. худалдаа. нийтийн хоол. үйлчилгээ.гоо сайхан.үсчин буудал гээд ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулна энэ хэлтэсээс очиж гэрээ нэртэй зөвшөөрөл авдаг. гэрээ нэртэй зөвшөөрөлийг өгөхдөө очиж ажлын байр. тоног төхөөрөмж. ажиллах боловсон хүчин гээд бүх зүйлийг мэргэжлийн хяналтын түвшинд үзэж шалгадаг. энэ гэрээ. зөвшөөрөл өгч байгаа хулалдаа үйлчилгээний хэлтэс энэ kfs дээр гарсан хордлого дээр ямар хариуцлага хүлээх вэ.
Бүр мөсөн хаагаасай
Ter haahgui 2 ajiltnaas ni bolson geed bsan teneg baitsaagchaa halaarai bodvol ih mungu avsan bh
С..К -ийн соски идсэн дараа тэр өдөр бараг юм идээгүй байсан.Гэтэл хамаг арьс загтнаж цэврүүтдсэн тэгээд харшлын эм ууж унтсан.Энэ тэр томат, горчицноос болсон болов уу, гэж бодсон.Үүнд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байх шүү.
Бүрмөсөн хаагаарай.тэдний тахианы мах нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүүхдэд хортой гэсэн. Бүр генийн хэмжээнд. Хойч ирээдүйгээ хамгаалая
Circle K шалгуулмаар бна. Тэр зайдас эвгуй эд дээ!
Hool huns bol hunii eruul mendtei shuud holbootoi bolohoor bolj ugvul ariun tsevriin shaardlaga hangasan gazar haaya neg Hool iddeg l yum gehde l barag hovor
Тэгмээрдээ авилага л аваад нээчихгүй бол сайн л бна
Тэгмээрдээ авилага л аваад нээчихгүй бол сайн л бна
Тэгмээрдээ авилага л аваад нээчихгүй бол сайн л бна
Хил гаалиар оруулж ирэхэд нь сайн шалгаач гаальд лаборторын шинжилгээ гэж байдаг юм уу хамаг асуудал гааль дээр л байгаа болов уу гэж бодож байна даа
Idehe bolioch orhgui bailda
Idehe bolioch orhgui bailda
Idehe bolioch orhgui bailda
Энэ муулаад байгаа хүмүүс тахианы мах нь хортой гэж хэлсэн бол санаа нь амрах байсан юм уу.Ийм дэлхийн хэмжээний том сүлжээ байж дотоодын хяналт нь муу байж болохгүй шүүдээ.Ганцхан KFC ч биш аж ахуй нэгж байгууллагуудад дотоод хяналт ямар чухал болохыг ойлгох хэрэгтэй байхаа.Мэргэжлийн хяналтын байгууллага Лаб-ын шинжилгээнд үндэслэсэн хариулт өглөө шүү дээ. http://ub.inspection.gov.mn/?p=27692

Oorsdoo l eruul mendee bodood tatgalzah heregtei
kfc orj tahia idehgvil boltsoochooch tegvvl naaduul chin ta nariin amaruu chini hvcheer hiigeed baigaa bish idheel bolchih heregteishdee vilchlvvlegchgvi bolchuul naad gadnii dawartsan svljeenvvd chini dampuuraad zogsohgui geed yadgii manai mongoonuud uursduu ih balai hvmvvs yumaa teneg setehvitei muihar
bohir.amt muu.oorsdo dur mden jor oorcholdg.standart hanghguu muu material ashigldg
Хамгийн их уншсан