Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Ховд голд осолдсон 6 настай хүүг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Ховд аймгийн Мянгад сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан байдаг.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 54 хүн, 8 автомашин, 1 завь, ар гэрийн 14 хүн, 2 автомашин нийт 90 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр хүүг эрэн хайж байгаа ч олоогүй л байна. 02.17-ны өдөр тухайн хүүхдийн осолдсон газраас голын урсгал дагуу 350 метр урттай, 4 метрийн өргөнтэй мөсийг цөмлөж, 2 аврагч, 12 удаагийн шумбалт хийжээ. “Ховд” голын эрэг дагуу явганаар 12 км-т, завиар 6 км-т самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 19:50 цагт эрлийг түр зогсоосон байна. Харин өнөө өглөөний 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан