Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Дүүргүүдийн газрын албад дотоод ажлын өдөргүй боллоо

Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн  газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан.

Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна.

Ийнхүү дүүргүүдийн Газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын 5 өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм. Нийслэлийн газрын алба нь иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа нь энэ юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан