Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
 “Геологи-80” бүтээлийн уралдааны дүн гарлаа

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн бэлэгдэл /лого/ зохиох уралдаанд дараах геологичдоос нийт 60 бүтээл ирүүлсэн. Үүнд:

  1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Баярхангай, “Гоби эксплорейшн” ХХК-ийн нөөцийн тооцооны мэргэжилтэн И.Цогхүү нарын хамтарсан,
  2. Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ажилтан А. Баттүшиг,
  3. “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын ерөнхий геологич Г.Мөнхзул,
  4. “СС Монголиа” ХХК-ийн Зураг төслийн инженерД.Батбаяр,
  5. Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Ж.Батбаатар,
  6. ОХУ-ын Геологи хайгуулын улсын их сургуулийн докторант Л.Бөхцоож,
  7. “Гео тех импекс” ХХК-ийн геологч Х.Бат-Эрдэнэ,
  8. “Гео тех импекс” ХХК-ийн геологич Ц.Энхбат.

Сонгон шалгаруулах комиссын гишүүдийн олонхийн санал, логонд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан логогоор Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ажилтан А.Баттүшигийн бүтээл шалгарч, Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн бэлэг тэмдэг боллоо.

Ирүүлсэн логоны загварууд нь өөр өөрийн өвөрмөц санаа агуулсан, төрөл бүрийн онцлог загвартай болсон бөгөөд орон нутгаас тухайлбал Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Ж.Батбаатарын бүтээлийг дурдаж болно.

Уралдаанд идэвхитэй оролцсон нийц хүмүүстээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Дээрх нэр бүхий 9 хүнийг 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтад урилгаар оролцох боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан