Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Хаврын шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/37 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааг алдагдуулсан аж ахуйн нэгж, албан байгууллагын газар чөлөөлөлтийг хийх, зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг даалгаврыг өглөө.

Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээр ахлуулж бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн дүүргүүдийн Онцгой байдлын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Автозамын хөгжлийн газар, Геодези, Усны барилга байгууламжийн газар зэрэг нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамрагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан