Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн парламентчдыг Монголд айлчлахыг урив

Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 20-22-нд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.

Ассамблейн хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 300 орчим парламентчид чуулж, бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын сорилт бэрхшээл, эдийн засаг, хүрээлэн буй орчин хийгээд хүний аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байна. Мөн бүс нутагт тулгарч буй зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд ЕАБХАБ-ын үүрэг ролийг оновчтой ашиглах, авлига, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ассамблейн өвлийн хуралдаан нь парламентчид ЕАБХАБ-ын гишүүн улсуудын гүйцэтгэх засаглалын төлөөлөгчидтэйгээ хамтран сорилт бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж ажилладагаараа онцлог юм.

Хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн, парламентын гишүүн Паоло Гримолди, Шведийн Гадаад хэргийн яамны Тусгай элч Кент Хэрштэдт нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, Ассамблей дахь парламентчдын харилцааг өргөжүүлэхийг хүсч байгааг илэрхийлж Италийн парламентчдыг Монголд айлчлахыг урив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан