Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Хойд бүсийн удирдах ажилтны уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас “Хойд бүсийн Онцгой байдлын газрын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг”-ийг Булган аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

  Хэлэлцүүлэгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах болон Орхон, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

   Тиймээс уулзалтаар бүс нутгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.

 Мөн энэ үеэр Булган аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар танилцуулга хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан