Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
 “Хүүхдийн овоо”-нд хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааны 2018 оны хээрийн шинжилгээний ажлын тайланг  өнөөдөр хэлэлцлээ. 

Энэ үеэр тус нутагт хайгуул судалгааг хийсэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Ахлах ажилтан, багийн ахлагч доктор А.Энхтөрийн археологийн урьдчилсан хайгуул малтлага, судалгааны ажлын тайлан болон Халхгол сумын Ялалт музейн Захирал Л.Мягмарсүрэн “Хүүхдийн овооны тухай” хийсэн түүхэн судалгааг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

 Хэлэлцүүлэгт оролцогчид тус түүх соёлын дурсгалт газрын орчим аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт аргад суурилсан хүүхдийн хөгжил, хүмүүжилийн цогцолбор болгох, өргөн хүрээнд судалгаа шинжилгээний баг ажиллуулах, санал санааачлагыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах зэрэг саналуудыг дэвшүүлсэн байна.

Улмаар Монгол улсын хууль, тогтоомж, Засгийн газраас Соёл, шинжлэх ухаан, боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, зорилго зорилттой уялдуулан Дорнод аймгийн хэмжээнд түүх археологи, угсаатан зүйн цогц судалгаа явуулах шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан түүхэн дурсгалуудыг хадгалах хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцож хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан