Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
9 дүүргийн цэцэрлэгийн 691 эрхлэгч, арга зүйч нар сургалтад хамрагджээ

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн 1-р зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын 30 хувийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлнэ гэж тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх” загвар төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хог хаягдлыг ангилж хэвшүүлэх, хүүхдүүдийн хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага, зан үйлийг сайжруулах олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн боловсролын газрын хурлын зааланд 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 691 эрхлэгчид болон арга зүйчид “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх сургалтад” хамрагдлаа. Үүнээс төрийн өмчийн СӨБ-ийн 441, төрийн бус СӨБ-ийн 240, УБТЗ-ийн секторын 10 эрхлэгч, арга зүйчид тус тус хамрагдсан. Сургалтаар 2018 онд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын талаарх мэдээллийг өгөхөөс гадна хог хаягдлыг ангилахдаа юуг анхаарах, хэрхэн ангилах үйл ажиллагааг хэвшүүлэх, хууль эрх зүйн мэдээллүүдийг өгч санал солилцон, хог хаягдлыг ангилан ялгах тухай гарын авлага, сурталчилгаа мэдээллийн материалуудыг өгч ажиллалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан