Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өчигдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзав. Жьюзеппе Кросети нь шинээр томилогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж байгаагаа дурдаад тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.

ОУШХБ нь НҮБ-ын төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн "Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөн" болон "Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал" гэсэн хоёр төслийн судалгааг амжилттай хийж, холбогдох зөвлөмжийг гаргасан байна.

Тус байгууллагатай цаашид "Дотоодын шилжилт хөдөлгөөнийг удирдах нь" төслийн хүрээнд хөдөө орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөний менежментийн чадавхыг бэхжүүлэх зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал болох хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтарч ажиллахаа Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр  илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан