Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй үйлчилгээний жил”, тус агентлагаас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласантай холбогдуулан яам, агентлагуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тоооны бус салбар зөвлөлүүдтэй хамтарч тухайн салбарын иргэд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийж, 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын зүгээс яамны хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргах, байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлж буй нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвх санаачлага гарган ажиллах шаардлагатай байгаа талаар санал, зөвлөгөө өгчээ. Мөн олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 сарын 15-ны өдрийг угтан хэрэглэгч рүү хандсан үр дүн үзүүлэхүйц ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж, тайлангаа ирүүлэх талаар чиглэл өглөө. БОАЖЯ-ны салбар зөвлөлийн дарга, төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, сурталчилан таниулах, байгаль орчин, агаар, ус, хөрс бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулан цаашид 2019 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлж байгаа иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж, биелэлтийг дүгнэж, тайлагнах ажилд онцгой анхаарч, идэвх санаачилгатай хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан