Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Номын санчдад батламж гардууллаа

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад зэвсэгт хүчний анги байгууллагуудын нийт 34 номын санч хамрагдсан бөгөөд батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Сургалтаа амжилттай дүүргэсэн номын санчдад батламж гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Зэвсэгт хүчний Жанжин Штабын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр нар оролцон батламж гардуулж,  баяр хүргэв.

Энэхүү сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран онол, дадлагыг хослуулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санчдыг богино хугацаанд мэргэшүүлснээрээ онцлог болсон юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан