Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Ж.Баярцогт шинэ байрандаа орлоо

 

Байлдагч Ж.Баярцогтынх хоёр өрөө байрандаа орлоо

Дорноговь аймгийн Зүүнбаян дах цэргийн ангид алба хааж байсан байлдагч Ж.Баярцогт хоёр жилийн өмнө ахлагчдаа дэглүүлснээс болоод хөлийн есөн хуруугаа тайруулж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж үлдсэн билээ.

Ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон залууд туслах хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ санаачлан эхлүүлсэн бөгөөд аян амжилттай өрнөж дууссан.  Аяныг өрнүүлэх гол зорилго нь Ж.Баярцогтыг орох оронтой болон ажилтай болгохоор ийнхүү сэтгэл шулуудан монгол түмнийхээ дунд хандивын аян өрнүүлсэн.
 
Хандивын аяны төгсөлд Ж.Баярцогтын дансанд 51.5 сая сая төгрөг цугларсан аж. Тэгвэл өчигдөр орой тус аяныг санаачлагчид түүнд "Саруул тэнгэр" хотхонд байрлах хоёр өрөө байрыг ордер, түлхүүрийнх нь хамт хүлээлгэн өгчээ.

Ийнхүү орох оронтой болсон Ж.Баярцогт ажилд орж, эхнэр нь гурван сарын дараа мэргэжлээрээ ажиллахаар болжээ.
Дуучин Э.Энх-Эрдэнэ “Халуун сэтгэлт монголчууддаа маш их баярлалаа. Энэхүү хандивын аянд нийт 51.5 сая төгрөг цугларч, хоёр дүү маань хоёул ажилтай орлоготой боллоо. Мөн Ж.Баярцогтынхоо охинд хоёр сая төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжсэн нийт монголчуудаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

1 Сэтгэгдэл
Mash tom bayar hvrgie.
Хамгийн их уншсан