Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Хоёр иргэний цогцсыг гаргахаар 171 хүн, 32 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газар  “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдөр нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан билээ. Энэ сарын 2-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, өчигдөр 15 удаагийн шумбалт хийж 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байгаа. Харин одоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж байна.

Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, ҮАБ-ын 25 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашин,  Мэргэжлийн хяналтын 7 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 115 ажилтан, 16 техник, 6 ширхэг ус соруулах хөөрөг, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, 1 автомашин, нийт 171 хүн, 32 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан