Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Баян-Өлгий аймагт 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр олгоно

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тус аймгийн хувьд өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаясан. Түүнчлэн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөлтөд хүндрэл учрах төлөвтэй байна.

 Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулах ажил зохион байгуулах, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цэнгэл, Улаанхус сум, Өлгий сумын Хотгор багийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашины гүйлтийн хугацаа дууссан тул улсын нөөцөөс авто машин олгох зэрэг саналуудыг “Шуурхай бүлэг”-т танилцууллаа. 

  Энэ үеэр хурандаа М.Энх-Амар, “Засгийн газрын хуралдаанаар Улсын нөөцөөс тус аймагт 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэрлэсэн. Харин түргэн тусламжийн машины асуудлыг Сангийн яам болон Эрүүл мэндийн яамд, импортоор орж байгаа тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх, өвс импортлох асуудлыг Засгийн газарт тус тус уламжлахаа илэрхийллээ”.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан