Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүлгэн шилжүүлэх сургуулийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Нүүн болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн ажлын хэсгийн IV хурал өнөөдөр боллоо. Хурлаар ажлын хэсгийн гишүүдэд нэгдсэн ойлголт өгөх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилготой юм.

Ээлжит хурлаар эрчим хүч, дулаан, усаар хангах, тээвэр зохицуулалт, хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулан болон эрүүл мэндийн албадууд, Улсын бүртгэлийн газар тус тус бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа.

Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нүүн болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Т.Гантөмөр “Нүүн болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн хүрээнд айл, өрх бүрт гарын авлага тараах ажлыг Дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс хамтарч Иргэний бүртгэлийн газар, ОСНААУГ, СӨХ, Орон сууцны контор, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж зохион байгуул. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг түр орон байраар хангах ажлыг урьдчилан жишиг байдлаар тохижуулах дүүргүүдийн бэлтгэл ажлыг энэ сарын 22-ны өдөр шалгах тул бэлтгэл ажлаа сайн хангаж ажилла. Мөн энэ сарын 25-ны өдөр автомашины хөдөлгөөн хязгаарласан үед хөдөлгөөнд оролцох тусгай чиг үүргийн автомашины судалгааг ажлын хоёр хоногт багтаан гаргаж ирүүл” хэмээн холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан