Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьдрах орчны судалгааг тусгай аппликейшн ашиглан хийнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүллээ. Судалгаа хийх ажилтнуудыг нийт 4 түвшинд хувааж 4208 судлаач нийслэлийн гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс судалгааг авна. Эхний түвшинд салбарын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байх бол хоёрдугаар түвшинд тухайн дүүргийн засаг даргын тамгын газрын дарга, иргэдийн хурлын төлөөлөгч хамрагдах аж. Гуравдугаар түвшинд хянагчаар оролцогч хорооны Засаг дарга, тухайн дүүргийн холбогдох мэргэжилтнүүд орох бол сүүлийн түвшинд судалгаа хийх ажилтнууд байх юм байна.  Судалгаа энэ сарын 10-аас ирэх 6-р сарын 10-ны хооронд явагдана.

Судалгааг авахдаа судалгаа хийх ажилтнууд нь уламжлалт цаасан суурьт технологиор бус ухаалаг гар утасны аппликейшныг ашиглах юм. Уг апплликейшн нь “Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан”-д суурилсан байна. Судалгаагаар нийслэлийн гэр хорооллын иргэдийн орон сууцны төрөл, дулаан алдагдал, халаалтаа шийдсэн хэлбэр, цахилгааны хэрэглээ, цахилгааны аюулгүй байдал,  сайжруулсан зуух хэрэглэдэг эсэх, түлшний хэрэглээ, үнс болон хаягдлыг хэрхэн зайлуулдаг, жорлонгийн төрөл, тоо, хашаандаа бохирын цооногтой эсэх зэрэг амьдрах орчны мэдээ мэдээллийг цуглуулах юм.  

Энэхүү аппликейшны давуу тал нь орон зайн байршлыг тодорхойлон, бүртгэл хийх, өгөгдөл мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, мэдээллийн сан руу шууд хандах, өгөгдөл мэдээлэл оруулах ажиллах хүчнийг хэмнэх, цаасан суурьт хэвлэлийн зардлыг хэмнэж судалгаа авсан ажилтнуудын оруулсан судалгааны өгөгдөл, мэдээллийг нэгтгэн дүгнэж, график, диаграмм, тоон үзүүлэлт зэргээр үр дүнг харуулах бодит судалгаа гарах боломжийг бүрдүүлсэн байна.

Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт энэхүү судалгааг хийхээр төлөвлөж байгаа аж. Амьдрах орчны судалгаа хийх энэхүү аппликейшныг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Статистикийн газартай хамтран хийж, ашиглахад бэлэн болгожээ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан